2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Унтах цагтаа тултал нь нойроо авч, хийх цагтаа тултал нь ажилла

— Ч. Баяржаргал   2021 оны 03 сарын 19

Өнөөдөр “Дэлхийн нойрны өдөр” тохиож байна. Энэ өдрийг Дэлхийн нойрны нийгэмлэгээс олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор 14 дэх жилдээ зохион байгуулж байна.

Цар тахал, хөл хорионы улмаас дэлхий даяар нойрны асуудалтай хүмүүсийн хувь 38 болж өссөн. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байгаа судалгаа гарсан. Мөн сэтгэл зүйн асуудалд өртөж, нойрны асуудал үүсэж байгаа ба нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр ханахгүй байх,  нойр хүрэхгүй байх, шөнөдөө хэд хэдэн удаа сэрж нойр хулжих эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Олон удаагийн нойргүйдэл хуримтлагдвал сэтгэл санааны хямралд орно. Мөн чихрийн шижин өвчин, артерийн даралт ихсэх өвчин, харшил зэрэг маш олон бие махбодын өвчнүүдийг үүсгэдэг. 

Тиймээс нойрны үнэ цэнийг ойлгож биологийн цагаараа унтаж, чанартай нойр авах нь сэтгэл санаа, ажлын бүтээмж, биеийн дархлааг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. 

Амжилт бүтээлийн оргилд хүрэхийн тулд нойрыг хасах биш, харин дэмийн цаг өнгөрүүлэх, сошиалд хэт их цаг зарцуулахаа багасгаарай. Унтах цагтаа тултал нь нойроо авч, хийх цагтаа тултал нь ажилла. Чухал арга хэмжээнүүдээ төлөвлөдөг шиг нойроо бас төлөвлөж сураарай. 

Та нойргүйдлийг хэрхэн даван туулах талаар ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр