2023/11/29. Лхагва гараг Дугаар: #2841

ОНЦЛОХ

УНТЭ: Монголд анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хийнэ

— Ч.Баяржаргал   2022 оны 11 сарын 23

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн баг БНСУ-ын хамгийн том эмнэлэг болох Сөүл хотын Асан эмнэлэгт ажиллаж, Асан эмнэлгийн Ерөнхийлөгч, профессор Seung-Il Park, элэг шилжүүлэн суулгах, нойр булчирхайн мэс заслын тасгийн дарга профессор Deok-Bog Moon болон удирдлагын бусад гишүүдтэй уулзаж, хоёр эмнэлгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, өргөжүүлэх талаар ярилцлаа. 

Энэ хүрээнд 2023 онд Монгол улсад анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хамтран хийх, элэгний багийн ахисан шатны сургалтыг эхлүүлэх мөн УНТЭ-т хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд дэмжин, хамтран ажиллахаар болжээ. 

Тус эмнэлэгтэй 2011 оноос хойш хамтран ажиллаж Асан сангийн санхүүжилтээр эмч мэргэжилтнүүд 122 удаагийн сургалтад хамрагдсанаар өдгөө 180 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, уг эмчилгээг өөрийн оронд бүрэн нутагшуулсан билээ.

 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

ХӨСҮТ: Уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй

БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар ХӨСҮТ-өөс цаг үеийн мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа: БНХАУ-ын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Ургамал, амьтны гаралтай тос түрхэх, спрэй цацах зэрэг бэлгийн үүг маш хурдан ургуулдаг

ХӨСҮТ-ийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тандалт, судалгааны албаны тэргүүлэх зэрэгтэй их эмч Б.Пүрэвдагва Бэлгийн үү ямар шалтгаанаар үүсдэг, хэрхэн эмчлэх талаар дараах зөвлөгөөг өглөө. Бэлгийн үү нь папилома вирус буюу хөхөнцөр вирусээр үүсгэгддэг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Санал болгох

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Гар хатаагч нь цаасан салфетка ашигласнаас1300 дахин их нян вирусыг гарт дамжуулах эрсдэлтэй

Халдварт өвчний 80 хувь нь хүрэлцэх замаар дамждаг. Тиймээс гараа бохирдсон даруйд нь 20 секундын турш савандаж угаах хэрэгтэй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө