2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

НОГООН ХУУДАС

Урьдчилсан дүгнэлтээр Буйр нуурын загас өвчилсний улмаас ихээр хорогдсон байна

— Ч.Баяржаргал   2023 оны 06 сарын 26

БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийв. Буйр нуурын эргээр олон тооны загас үхсэн байдалтай байгаа талаар цахим орчинд иргэний бичлэг цацагдсан. Үүнтэй холбоотойгоор БОАЖЯ-аас дараах мэдээллийг өгсөн юм. 

Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг. Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.

Нуурын хорогдсон загас ихээр гарсан хэсгээс буюу Долоон од амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус хөрснөөс микробиологийн дээж авахад 1 гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/  өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан гэлээ. 

Хэвлэлийн хуралд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин удирдлага зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Ганзориг нар оролцов. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Усны сан бүхий газарт авто уралдаан зохион байгуулж хамгаалалтын бүсийн дэглэм ноцтой зөрчжээ

Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн Улаан бураа багт бартаат замын WESTERN CUP – 4x4 Баруун бүсийн уралдаан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр усны сан бүхий газарт болсон. Ингэхдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ

Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө