2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ОНЦЛОХ

ҮСХ: Улсын дундаж цалин 1.9 сая болж өмнөх оноос 345.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 15

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 8 сарын голлох үзүүлэлтүүдийг Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулж байна.

НДШ төлөлтийн тайланд 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар 757.2 мянган ажиллагчдын медиан цалингийн хэмжээ 1.4 сая төгрөг байгаа нь өмнөх улиралтай харьцуулбал 6.1 хувь буюу 82.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

НДШ төлсөн нийт ажиллагчдын цалинг нэг ажиллагчид ноогдох дундаж цалингаар авч үзвэл 1.9 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22.4 хувь буюу 345.6 мянган төгрөгөөр, 1-р улиралтай харьцуулахад 59.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлтэй. Дундаж цалинг хүйсээр нь авч үзвэл, 2023 оны 2-р улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 2.1 сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна.

Дундаж цалинг салбараар нь авч үзвэл олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хамгийн их буюу 5.5 сая төгрөг байна. 



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хамгийн их бохирдолтой бүсэд нийслэлийн хүн амын 53 хувь буюу 844,646 иргэн амьдарч байна

лаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 22

Банкууд 1 хувийн шимтгэлийг иргэдэд буцаан олгохгүй бол албадан гүйцэтгүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудад ипотекийн зээлийн 1хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Нохой, муурын үржил хязгаарлах ажлыг дүүргүүдэд зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг 3 багц болгон зарлаж шалгарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө