2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

ЭМЧИЙН ӨРӨӨ

Өвчин намдаах төрлийн эмнүүд бөөрийг өвчлүүлэх нэг шалтгаан болдог

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 07

Статистикийн мэдээллээр 10 хүний нэг нь бөөрний архаг өвчинтэй, 80-95 хувь оношлогдоогүй тохиолдол эзэлж байна. Орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотойгоор бөөр өвчлүүлэх номер нэг шалтгаан нь бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин болоод байна.

2024 оны олон улсын судалгаагаар чихрийн шижинтэй 3 өвчтөний 1 нь даралт ихсэлттэй, 5 өвчтөний 1 нь бөөрний архаг дутагдалтай гэж оношлогдсон.

Бөөр өвчлөх бусад эрсдэлт хүчин зүйлсүүд: 

  • Артерийн даралт ихсэлт нь бөөр өвчлүүлэх томоохон хүчин зүйл. Артерийн даралт удаан хугацаагаар хяналтгүй байснаар бөөрний судас гэмтэж, бөөрний үйл ажиллагааг алдагдуулдаг. 
  • Мөн зүрх судасны архаг өвчнүүд байна. Зүрхний үйл ажиллагаа муудсанаар бөөр рүү очих цусны эргэлт багасаж, бөөрний үйл ажиллагаа мууддаг талтай.
  • Тамхи татах,
  • Таргалалт,
  • Удамшлын хүчин зүйлс. Тухайлбал, Бөөрний поликистоз бөөрний өвчний эрсдэлийг нэмэгдүүлнэ. 
  • Нас ахих тусам бөөрний үйл ажиллагаа аажмаар буурдаг. 60-аас дээш насны хүмүүс бөөрний өвчинд өртөх эрсдэл өндөр. 
  • Эмийн зохисгүй хэрэглээ, ялангуяа өвчин намдаах эмнүүд (стериод бус өвчин намдаах гэх мэт) ихэвчлэн бөөрний завсрын эдийн гэмтэл үүсгэдэг. 
  • Архаг пиелонефрит буюу бөөр шээсний замын халдвар.
  • Эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхайн өвчин, түрүү булчирхайн томрол шээс ялгарах явцыг хүндрүүлж бөөрийг гэмтээх эрсдэл үүсгэдэг. 

Монголд жилийн бараг есөн сарын турш хүйтэн, сэрүүн нөхцөлд амьдарч байгаа учраас доороосоо даарах түүнийгээ тоохгүй явах нь их. 

Бөөрний үрэвслийг цагт нь оношилж эмчлэхгүй бол архаг хэлбэр луу шилжих эрсдэлтэй. 

Мөн шингэн бага хэрэглэх, шээсийг давсганд удаан барих зэрэг нь шээсний заманд үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Шингэн бага хэрэглэдэг хүмүүс бага шээдэг. Ингэснээр давсгандаа шээсийг удаан барьдаг. Хүний давсганд 200 мл шээс үүсэх юм бол шээх мэдрэмж төрдөг. Гэтэл хангалттай шингэн уухгүй бол энэ мэдрэхүй нь багасаж хуримтлагдсаар бактери үржиж, арга хэмжээ авахгүй байсаар шээсний өгсөх замын халдвараар бөөрөө үрэвсүүлдэг. Улмаар бөөрний цочмог ба архаг үрэвсэл үүсэж хүндрэх эрсдэлтэй. Эдгээр хүчин зүйлсүүд бөөрний өвчлөл үүсэхэд нөлөөлж болох тул эртнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал.

Бөөрний өвчлөл, оношилгоо, эмчилгээ, анхаарах зүйлс, урьдчилан сэргийлэлтийн талаарх мэргэжлийн эмчийн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншаарай. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Н.Ган-Эрдэнэ: Зөнөгрөл өвчин сонсгол бууралттай шууд хамааралтай

Нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчны нөлөөгөөр сонсгол бууралтын асуудал түгээмэл болж, нас нь залуужсан талаар ДЭМБ-иас судалгаа танилцуулжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Х.Гарьд: Элэгний үрэвсэл, өөхлөлтийг хооллолт, эмийн эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой

Элэгний өөрчлөлт, эхэн үеийн өвчлөл, үрэвсэл тэр дундаа элэг өөхлөлтийн шалтгаан, авах арга хэмжээ, эмчилгээний талаар Монфа трейд ХХК-ийн эмч төлөөлөгч, хүний их эмч Х.Гарьдтай ярилцлаа. Та элэгний үйл ажиллагаа, үүргийг эхлээд хэлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 29

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   13 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө