2024/04/18. Пүрэв гараг Дугаар: #2982

ОНЦЛОХ

"Өвлийн идэш" арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

— Ч.Баяржаргал   2021 оны 12 сарын 01

Нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг 11 дүгээр сарын 25-наас зохион байгуулж эхэлсэн. Тус арга хэмжээнд худалдаалж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй, лабораторийн шинжилгээнд оржээ. 

Түүнчлэн иргэд “Мал эмнэлгийн гэрчилгээ” аппликэйшнг ашиглан худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг шалгах, шаардлагатай тохиолдолд шууд лабораторид шинжлүүлэх боломжтой аж.

Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Л.Энхцэцэг “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар махны гарал үүслийг шалган, тодорхойлж байгаа. Мөн иргэд өөрсдөө ч гарал үүслийг нь шалгах боломжтой. Тухайлбал, Завхан аймгаас ирсэн махыг гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь аппликэйшнд оруулан шалгахад “Завхан хүнс групп” ХХК-д үйлдвэрийн аргаар бэлтгэн, Завхан аймгийн лабораторид шинжлүүлсэн байх жишээтэй. Товчоодоор гарал үүслийн гэрчилгээгүй мах нэвтрэх боломжгүй. Тэгэхээр энд худалдаалж буй бүх мах гарал үүслийн бичигтэй гэсэн үг” хэмээв.

"Өвлийн идэш" арга хэмжээнд оролцож байгаа худалдаачид болон тэдний бүтээгдэхүүнүүдийг цахим системд бүртгэжээ. Мөн мал эмнэлгийн улсын байцаагч нар 09:00-17:00  цаг хүртэл хоёр ээлжээр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд иргэд хүсвэл улсын байцаагч нарт хандан худалдан авах гэж буй махаа шинжилгээнд оруулан, баталгаажуулах боломжтой.

“Өвлийн идэш” арга хэмжээг арванхоёрдугаар сарын 2-н хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах юм.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага, 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 4 сарын 29-ний өдрөөс зогсооно

Сонгуулийн тухай хуульд дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу  4 дүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсооно. Энэ талаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр дараах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө