2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Вакцинд хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авна

— Ч. Баяржаргал   2021 оны 05 сарын 05

Монгол улсын засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ. /2021.05.05/ 

Шийдвэр, арга хэмжээнүүдийг тоймлон хүргэж байна: 

- Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн хүмүүст дархлааг нь хамгаалах зорилгоор 50000 төгрөгийн урамшууллыг бэлнээр тооцож олгохоор шийдвэрлэжээ. 

- 18-аас дээш насны вакцинд хамрагдах ёстой 2 сая 67 мянган иргэн бий. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 1 сая 138 мянган иргэн буюу вакцинд хамрагдах ёстой хүн амын 55 хувь нь вакцины 1-р тунд, 2-р тунд 26 хувь нь хамрагдсан байна. 

- ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэх хүрээнд 3.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн.

- Вакцинжуулалтын цэгүүдэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр нь бүтээмжээрээ үнэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл хийснээрээ цалинжина. Энэ нь тогтмол цалинтай харьцуулахад 1.5-2 дахин өндөр цалин авахаар байгаа юм. 2 сарын 23-аас манай улсад вакцинжуулалт эхэлснээс хойш вакцины цэгүүдэд ажилласан бүх ажилтанд нөхөн олгоно. 

- Засгийн газар 5 сарын эхний 10 хоног дотор орон даяар хүн амынхаа 60 хувийг вакцины эхний тунд хамруулах зорилт тавин ажиллаж байна. 

Вакцинжуулалт нь хэдийгээр сайн дурын үндсэн дээр хийгддэг боловч дэлхийн хэмжээний цар тахал учраас вакцин хамрагдаагүй иргэдийн өмнөөс нийгэм эрсдэлд орж болохгүй. Тиймээс вакцинд хамрагдаагүй иргэдэд тодорхой албадлагын арга хэмжээ авна.  

Өнөөдрөөс эхлээд дараа саруудад тавигдах бүх төрлийн халамж, хүнсний эрхийн бичгийн олголтыг вакцинд хамрагдсан байдлаас шалтгаалж өгнө.

- "Спутник V" вакцины 1 сая тунг худалдан авах гэрээг 3 сард хийсэн хэдий ч ОХУ дотооддоо нийлүүлэлттээ хангаж чадахгүй байгаа учраас ханган нийлүүлэлт удаашралтай байгаа. 1-р тунгийн 20 мянган вакциныг 65-аас дээш насны хүмүүст хийнэ. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг 05  сарын 08-аас 06 сарын 05-ны хооронд "улбар шар" түвшин рүү бууруулна. 

- Хил нээх асуудлыг 6 сар хүртэл хойшлуулах шаардлагатай гэж хэлэлцэж шийдвэрлэсэн.

- Вакцины 2 тунд хамрагдсан болон халдвар аваад эдгэрсэн хүмүүст ямар зохицуулалт хэрэгжих талаар УОК-оос журам батлагдаж байгаа. Өнөөдөр үдээш хойш дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно гэв. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26