2023/11/29. Лхагва гараг Дугаар: #2841

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Ядрах, цочромтгой болох, толгой өвдөх, санаа зовох нь архаг ядаргаатай байгаан шинж

— Ч.Баяржаргал   2023 оны 08 сарын 09

Маш олон шалтгааны улмаас мэдрэл сульдал буюу архаг ядаргаа үүсдэг. Архаг ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй. Харин үүсгэгч хүчин зүйл, шалтгааныг харгалзан эмчилгээ хийдэг. 

Тухайлбал, сэтгэл зүйн гаралтай ядаргаа байвал стресс тайлах арга, амьдралын буруу хэвшлээс болж архаг ядаргаа үүссэн бол зөв дадлыг хэвшүүлэх сэтгэл заслын аргуудыг ашиглана. 

Мөн хамгийн чухал аргуудын нэг бол чанартай нойр авах, дасгал хөдөлгөөн зайлшгүй юм. Хэрэв бие махбодын эмгэгийн шалтгаантай үүссэн бол суурь эмгэгийг эмчлүүлэх шаардлагатай. Иймд стресс, архаг ядаргаа үүсгэгч дараах хүчин зүйлсийг танилцуулж байна.

Архаг ядаргаа үүсгэгч хүчин зүйлс:

- Сэтгэл хөдлөлийн хүчин зүйлс

  • Уурлах бухимдах
  • Айх, санаа зовох
  • Сэтгэл түгших
  • Сэтгэл гутрах

- Нойртой холбоотой хүчин зүйлс

  • Нойрон дундаа сэрэх
  • Өглөө эрт сэрэх
  • Хар дарж зүүдлэх
  • Нойргүйдэл гэх мэт нойрны хямралууд

- Амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс

  • Хэт ачаалалттай ажиллах
  • Ажил амралтын дэглэмээ зохицуулахгүй байх
  • Тогтмол цагт унтахгүй байх
  • Буруу хооллолт
  • Архи, тамхины хэрэглээ
  • Дэлгэцийн хэрэглээ
  • Хөдөлгөөний хомсдол
  • Таргалалт
  • Бусад буруу хэвшлүүд

- Бие махбодтой холбоотой хүчин зүйлс

  • Цус багадалт
  • Гуурсан хоолойн үрэвсэл
  • Гуурсан хоолойн багтраа (астма)
  • Чихрийн шижин
  • Бамбай булчирхайн эмгэг
  • Үе мөчний эмгэгүүд
  • Халдварт өвчнүүд
  • Тархины судасны эмгэгүүд
  • Тархины гэмтэл
  • Ханиад томуу, амьсгалын замын үрэвсэл
  • Архи, мансууруулах бодисын хордлого
  • Архаг өвдөлт
  • Бусад бие махбодын эмгэгүүд

Та архаг ядаргаатай байгаа юм биш биз? Танд амархан ядарч, эрч хүчгүй болох, толгой өвдөх, биеийн энд тэнд таагүй мэдрэмж үүсэх, санаа зовох, ажлын бүтээмж буурах гэх мэт зовуурь илэрч байна уу?

Дараах 5 шинж тэмдгээс 3 ба түүнээс дээш шинжүүд танд илэрсэн бол архаг ядаргаа байх талтай.

Үүнд: 

  1. Ядрах эсвэл сульдах (бие махбод болон сэтгэцийн талаас)
  2. Бухимдах (шалтгаангүй сэтгэлээр унах, санаа зовох, сэтгэл түгших, уур хилэн)
  3. Цочромтгой байдал (дуу чимээ, халуун хүйтэнд хэт мэдрэг болох, анхаарал төвлөрөх чадвар буурах, таагүй сэрэл мэдрэмж)
  4. Мэдрэл булчингийн өвдөлт (толгой өвдөх, нуруу өвдөх, хүзүү чилэх, булчингаар өвдөх)
  5. Нойрны хямрал

Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг СЭМҮТ-ийн 1800-2000 лавлах утас руу холбогдож аваарай.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Focus on the family байгууллагын Монгол дахь төлөөлөгч байгууллагаас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.ДЭМБ-ын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 20

Судалгаа: 20-24 насны эхчүүд 4.7 дахин их сэтгэл гутралд өртдөг

ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр АУ-ны доктор, профессор Л.Насанцэнгэл, АУ-ны доктор Т.Ганцэцэг тэргүүтэй СЭМҮТ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн ажилтан, сэтгэцийн эмч, мэргэжилтэн бүхий... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 07

Санал болгох

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Гар хатаагч нь цаасан салфетка ашигласнаас1300 дахин их нян вирусыг гарт дамжуулах эрсдэлтэй

Халдварт өвчний 80 хувь нь хүрэлцэх замаар дамждаг. Тиймээс гараа бохирдсон даруйд нь 20 секундын турш савандаж угаах хэрэгтэй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө