2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

НОГООН ХУУДАС

Явган алхалтын зам, маршрутыг тодорхойлох, зам чиглэл гаргахад хамтран ажиллана

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 05

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын явган алхалтын холбоо Монгол улсад явган алхалтаар дамжуулан иргэдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох, байгаль хамгааллын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах, байгальд зөв боловсон аялах, хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 

Санамж бичгийн хүрээнд,

  • Байгаль орчинд ээлтэй, явган алхалтын эко аяллыг дэмжих зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр, тусгай хамгаалалттай газар нутгуудад түшиглэн явган алхалтын зам, маршрутыг тодорхойлох, зам чиглэл гаргахад хамтран ажиллах;

  • Сайн дурын идэвхтэн байгаль хамгаалагчдыг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийг байгаль орчныг хамгаалах чиглэлд татан оролцуулах;

  • Агаарын болон орчны бохирдлыг бууруулах, иргэдийг цэвэр агаарт, байгальд аюул эрсдэлгүй, тав тухтай, байгаль орчиндоо ээлтэй аялж, алхах нөхцлийг бүрдүүлсэн суурь судалгаа хийх, шинэ санал санаачилгыг гаргах;

  • Байгаль орчныг хамгаалах, ан амьтан, ургамалын амьдралын эко-системд тулгуурлан алхалтын арга хэмжээг уялдуулах чиглэлд иргэдийг мэдлэгжүүлэх, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, аюулгүй байдлыг хангах зэрэг зорилгоор АЛХАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ (Walking Information Center) -ийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулахад хамтран ажиллах;

  • Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хүртээжмийг нэмэгдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих, ногоон байгууламж байгуулахыг дэмжиж, алхагчдын оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах;

  • Хүүхэд залуучууд, иргэд, олон нийтэд байгаль орчноо танин мэдэх, хайрлах, хамгаалах сэтгэлгээг суулгах, экологийн боловсрол олгох зорилгоор чиглэлийн төрийн болон бусад байгууллагуудыг хамтын ажиллагаандаа татан оролцуулахад хамтын ажиллагаа чиглэгдэх юм.

Урт хугацаандаа явган алхагчид, иргэд олон нийт байгальдаа ээлтэй, зөв боловсон, бас аюулгүй аялах нөхцлийг бүрдүүлэхэд бодлогын түвшинд хамтран ажиллах өргөн боломж нээгджээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"АТАР ХАМТЫН ТӨГӨЛ"-Д 70 МЯНГАН МОД ТАРИАД БАЙНА

Цөлжилт, шар шороон шуурганд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох Төв аймгийн Баянхангай суманд цөлжилтийг сааруулах зорилгоор "Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна."Ногоон Ази... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 14

ОЙН ГАЗРААС ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар талбайд болж байна.Өдөрлөгийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа ЗГХА Ойн газар болон хамтрагч байгууллагууд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 08

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   12 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө