2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Юунд санаа зовж байгаагаа мэдэхгүй түгшүүртэй байдал хэдэн сараар үргэлжлэх нь сэтгэл түгших эмгэгт хүргэдэг

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 03

Сэтгэл түгших эмгэгийн талаар та хэр үнэн бодит мэдээлэлтэй вэ? 

Ямар нэг нөхцөл байдал, үйл явдлын улмаас айдас, түгшүүр төрөх нь хэвийн хариу урвал байж болно. Нөгөөтээгүүр сэтгэл түгших эмгэгийн үеийн түгшүүрт байдал хэвийн хариу урвалаас юугаараа ялгаатайг мэдэх нь чухал. Олон хүн сэтгэл түгших эмгэгийн үед биед илэрч буй шинж тэмдэг, зовиурийн дагуу шалтгаанаа олох гэж зүрхний, мэдрэлийн, дотрын эмч эмнэлгээр үзүүлж онош нь тогтоогдохгүй цаг хугацаа алддаг талаар салбарын мэргэжилтэн хэлсэн юм. 

Сэтгэл түгших эмгэг нь хүүхэд болон өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн нэг. Хэн ч энэ эмгэгт өртөж болно. ДЭМБ-ын мэдээгээр "Сэтгэл түгших эмгэг нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг зургаа дахь шалтгаан бөгөөд хүний амьдралын чанарыг бууруулдаг, архаг явцтай сэтгэцийн байдал" хэмээн тодорхойлсон байдаг. 

Ихэнхдээ удаан хугацаагаар үргэлжилж, өдөр тутмын үйл ажиллагаанд илэрхий хүндрэл бэрхшээл учруулдаг хор уршигтай бөгөөд тоохгүй орхиж үл болно. Дэлхий дахинд хүн амьдралынхаа туршид сэтгэл түгших эмгэгээр өвдөх эрсдэл 18.6- 32.6% гэсэн тооцоо судалгаа бий.

Өдөр тутмын амьдралдаа хүмүүс сэтгэл түгшилттэй байнга нүүр тулгардаг. Харин хэвийн сэтгэл түгшилт, сэтгэл түгших эмгэг хоёрын ялгаа юу вэ? 

Сэтгэл түгших эмгэг нь дотроо 40 гаруй эмгэг хэлбэртэй. 

Юунд санаа зовж байгаагаа мэдэхгүй зүрх нь дэлсэх, айдсын мэдрэмж төрөх, айх ёсгүй зүйлээс ч айх байдал хэдэн сараар үргэлжлэх юм бол сэтгэл түгших эмгэг болдог. 

Санаа зовох, сэтгэл түгших нь ихсэж, олон зүйлд санаа зовох, стресс даах чадваргүй болж зүрх дэлсэх, амьсгалахад саадтай болох, хоолой боох гэж байгаа мэт санагдах, хөлрөх, гар хөл чичрэх, толгой эргэх шинж тэмдгүүд нь хүчтэй, байнга илэрч байвал сэтгэл түгших эмгэг үүссэн гэж үзнэ. 

Харин дээрх шинж тэмдгүүд ямар нэг үйл явдал, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр илрээд богино хугацаанд арилж байвал хэвийн сэтгэл түгшилт гэж ойлгож болно. 

Сэтгэл түгших эмгэг үүсэх шалтгаан ба оношилгоо

Ямар ч эмгэг маш олон зүйл бүрэлдэж байж үүсдэг. Сэтгэл түгших эмгэгт удамшиж буй хандлага ажиглагдсан. Мөн хувь хүний зан чанар ч нөлөөлнө. Өөр нэг шалтгаан нь тархины химийн байдал болон хооллолт. Гэх  мэт олон шалтгаантай тул нарийн мэргэжлийн сэтгэцийн эмчид хандан үнэхээр энэ төрлийн эмгэг байгаа эсэхийг оношлуулах шаардлагатай. Үүнтэй холбоотой сонирхолтой судалгаа гэвэл,

Сэтгэл түгших эмгэгтэй хүмүүс, эрүүл хүмүүстэй харьцуулахад 3-5 дахин илүү эмнэлгээр үйлчлүүлдэг. 

Учир нь амьсгал нь давхцаж, зүрх нь дэлсэн,  бие нь хөлрөөд, дээшээ халуун оргиж, толгой эргэх үед үүнийг бие махбодын өвчинтэй андуурч эмнэлэгт ханддаг байна. Тэгэхдээ зүрхний, чих хамар хоолойн гээд сэтгэл түгшилтийн үед илэрч буй шинж тэмдэг бүрийнхээ дагуу эмч дээр очдог. Мэс заслын эмчид ч ханддаг тохиолдол бий. Тэгээд өвчин эмгэг байхгүй эрүүл байна гэхээр ламдаж, бөөдөөд эцэс сүүлд нь сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид ханддаг байдал ажиглагддаг. 

Өөрөөр хэлбэл эхэнд нь хандах ёстой мэргэжилтэндээ хамгийн сүүлд нь очиж байгаа юм. Ингэж цаг алдах нь сэтгэл түгших эмгэгийн эдгэрэх хугацааг хойшлуулж, сэтгэл гутрал, нойргүйдэл, зарим тохолдолд амиа хорлох зэрэг хүндрэлд хүргэдэг аюултай.

Та "Сэтгэл түгших эмгэг"-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншаарай. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Сэтгэцийн эмч Г. Нарантуяа: Нойрны, тайвшруулах үйлчилгээтэй эмийг замбараагүй хэрэглэснээр эцэст нь солиорлын эсрэг хүчтэй эм уухад хүрдэг

Сэтгэц нөлөөт эм бодис түүний зөв зохистой хэрэглээ, замбараагүй буруу хэрэглээний сөрөг үр нөлөө, сэтгэцийн эмгэг өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн 1-р клиникийн эрхлэгч, сэтгэцийн зөвлөх эмч Г. Нарантуяатай ярилцлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 23

Сорил: Интроверт үү, экстроверт үү?

Экстроверт, интроверт гэх томъёо нь Карл Юнгээс үүсэлтэй бөгөөд анх хүмүүсийг бие хүний шинжээр нь хэд хэдэн бүлэгт ангилахыг оролджээ.Экстроверт хүмүүс гол төвөл гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертууд зожиг, дотогш... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 16

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө