2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

ОНЦЛОХ

Z үеийнхний сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааг танилцуулав

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 28

Монголын төдийгүй дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр сүүлийн үед анхаарал татсан сэдэв болж, энэ талаарх судалгаа ч хийгдээд буй үе судлал, тэр дундаа Z үеийнхэн, тэдний сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааг Улаанбаатар эрдэм их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Б.Билгүүн хийжээ.

Тэрбээр Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын хороодоос зохион байгуулдаг “Policy meeting” цуврал хэлэлцүүлэгт оролцохдоо орчин үеийн сонирхолтой судалгааны бүтээлийнхээ онцлох хэсгүүдээс танилцуулав.

Эхлээд нийгмийн үе хоорондын ялгаатай байдлыг, дараа нь сэтгэл ханамжид нөлөөлсөн хүчин зүйл юу вэ гэдгийг хөдөлмөр эрхэлж буй Z үеийнхнээс асуумж авч судалгаагаа боловсруулсан байна.

Z үеийнхэн гэдэгт 1997-2012 онд төрсөн хүмүүс хамаарч байгаа бөгөөд манай Монголын нийт хөдөлмөрийн зах зээлийн 20 орчим хувийг эзэлж байна. Тэд шударга, үнэнч, өөрчлөгдөх чадвартай, нэг ажлын байрандаа удаан ажиллах сонирхолгүй, цагийн уян хатан байдлыг илүүд үздэг гэх зэрэг үндсэн шинжээрээ өсвөр үеэсээ ялгаатай байна.

Мөн төр, хувийн хэвшлийн ялгаатай орчин нөхцөлд Z үеийнхэн хэрхэн ханддаг вэ, ажлын ямар орчныг сонгож удаан ажилладаг эсвэл тогтворгүй өөрчлөгддөг вэ зэргийг судалгаанд дурджээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СОШИАЛ МЕДИАГ ХЯТАДУУД ЧИГЛҮҮЛДЭГ ҮҮ?

Калифорни мужийн Аркадиа хотын дарга Эйлин Ванг Хятадын тагнуул байсан гэж буруутгагдан шүүгдсэн билээ.Вангийн шүүхэд дэлгэгдсэн баримтууд дотор онцгой анхаарал татахуйц нэг баримт олдсон нь АНУ дахь Хятадын сүлжээ нь дан ганц тагнуулуудаар... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   13 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө