2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

НОГООН ХУУДАС

Загас барих зөвшөөрлийг цахимаар авах боломжтой

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 28

Монгол Улсын хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны зөвшөөрлийг цахимжуулах ажлын хүрээнд загас агнуурын бүс нутагт загас агнах, барих зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2016 онд эхлүүлсэн. Түүнээс хойш Хэнтий аймгийн Онон, Балж голуудын агнуурын бүс нутагт өнөөг хүртэл амжилттай туршиж, системийн шинэчлэл, сайжруулалт, хөгжүүлэлт бүрэн хийгдэж, хэрэглээнд нэвтэрлээ.  

EZAGAS.MN цахим системээс агнуурын бүсээ тогтоож баталсан, ахуйн зориулалтаар агнах, барих тоо хэмжээгээ баталсан аймаг, сумдад загас барих, барих зөвшөөрлийг хуулийн хугацаанд цахимаар олгохоос гадна,

  • Загасны төлбөрийн мэдээлэл,  
  • Агнуурын бүс нутаг, загас барих анхлан сурагчдад зориулсан зөвлөгөө,  
  • Агнах болон барих загасны дээд хэмжээ  
  • Хууль эрх зүйн зохицуулалт зэрэг мэдээллийг авах боломжтой.

Мөн иргэд, олон нийтэд загасны талаар танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор Монгол оронд тэмдэглэгдсэн загасны 8 баг, 1 дэд баг, 15 овог, 47 төрөлд хамрагдах нийт 79 зүйл, дэд зүйлийн ерөнхий шинж, биологийн онцлог, амьдрах орчин, тархац, хамгааллын статусын талаарх сүүлийн үеийн мэдээ, тархцын тойм зураг, мэдээллийг байршуулжээ.  

Цаашид энэхүү системийг E-Mongolia цахим нэг цонхны үйлчилгээнд байршуулахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч дэлхийн аль ч улс орноос холбогдон мэдээлэл авах, төлбөр төлөх, /олон улсын/ бусад төрлийн хөгжүүлэлтийг үе шаттай хийхээр төлөвлөөд байна.  

Өнөөдрийн байдлаар уг цахим системд батлагдсан агнуурын бүс болох Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, 31 сумын газар нутагт хамаарах 17 гол, 55 агнуурын бүсийн мэдээлэл багтжээ.  

Улсын хэмжээнд ахуйн зориулалтаар тогтоогдсон загас агнуурын бүс нутагт загас агнах, барих зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг талуудын оролцоотойгоор шат дараатай амжилттай хийж гүйцэтгэн, шинэчлэн сайжруулалт хийгдсэн хувилбараар хэрэглэгч танд хүрч байна. https://ezagas.mn/home


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр