2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

НОГООН ХУУДАС

Загасны үржлийн үе эхэлж байгаа тул агнах, барихыг хориглож байна

— Ч.Баяржаргал   2022 оны 04 сарын 01

Монгол орны гол мөрөн, нуур цөөрөмд орших загаснууд хавар буюу 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үржилд орж эхэлдэг. Тухайлбал, Зэвэг загасыг жил бүрийн 4-р сарын 1-ий өдрөөс 6-р сарын 14-ний өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хуулиар хориглосон байдаг. 

Манай орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагддаг бөгөөд ихэнх загасны үржил нь 4 дүгээр сарын дунд үеэс 7-р сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Зарим төрлийн загаснууд 8 сараас 11 сарын дунд үе хүртэл түрсээ шахдаг. Жилд 1-2 удаа түрсээ тасалж шахдаг загас ч бий. Цурхай загас гэхэд л нэг удаадаа 74 мянгаас 236 мянган түрс шахдаг. Ингэж олон мянган түрс гаргах боловч бие гүйцсэн загас болох хүртлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь л амьд үлддэг. Тиймээс иргэд үржлийн хугацаанд нь загас агнахгүй байвал хэдэн арав дахин үржиж байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах нөхцөл бүрдэх юм. 

Зарим тодорхой тооны загас бусад сар, улиралуудад ч үржилд ордог. Тухайлбал,

  • Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл
  • Буйр нуурын загасыг жил бүрийн 05 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл
  • Омоль загасыг жил бүрийн 08 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл
  • Зарам загасыг жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл
  • Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл барих агнахыг хориглосон байдаг.

Гол мөрөн, нуураас загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүр мөсөн устах аюултай. Иймээс иргэд та бүхэн хориглосон хугацаанд загас барихгүй байхыг анхааруулж байна.

Загасыг хууль бусаар агнасан тохиолдолд Монгол Улсын Зөрялийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэн ховор болон тусгай хамгаалалттай бүс нутгаас агнасан бол Эрүүгийн 24.5 зүйлд зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Хэрэв та агнуурын зорилгоор загас барих гэж байгаа бол Монгол улсын амьтны тухай хуулийг дагаж мөрдөнө үү.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолжээ.Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө