2017/12/18. Даваа гараг Дугаар: #669

ТОД ТУСГАЛ

Залуужуулах эмчилгээний гайхалтай 3 дэвшил

— Д.Урангоо   2017 оны 10 сарын 12

Наснаасаа залуу харагдахыг хүсдэг хүн бүрийн таалалд нийцэх тун сонирхолтой үйлчилгээг энэ удаад танилцуулахаар “Тод Каннам” гоо сайхны нэгдсэн эмнэлгийн “Залуужуулах эмчилгээний төв”-д зочиллоо. Арьс гоо заслын тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага нь хүнийг эрүүлжүүлэн-залуужуулах эмчилгээ болоод байгаа юм. Тиймээс тус эмнэлэг Монголын зах зээлд анхлан “Залуужуулах эмчилгээ” гэдэг ойлголтыг цогцоор нь нэвтрүүлжээ. Залуужуулах эмчилгээ гэдэг нь хүний биеийн биологийн хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах, мөн нас ахисан хойно нь ч амьдралын чанарыг байж болох өндөр түвшинд хүргэхээс гадна эцсийн үр дүнд хүний насжилтыг уртасгах зорилго бүхий эмчилгээний бүхий л аргуудын нэгдлийг хэлдэг аж.

“Тод Каннам”  эмнэлэг нь анх 2013 онд Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээр гараагаа эхэлж байсан бол одоогоор арьс гоо засал, арьс арчилгаа эстетик, эрэгтэйчүүдийн мэс засал, “аnti-аging” буюу залуужуулах эмчилгээ зэрэг бүх төрлийн гоо сайхны тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг гоо сайхны нэгдсэн эмнэлэг болон өргөжөөд байна. Залуужуулах эмчилгээнд ашигладаг маш олон аргууд байх боловч тус эмнэлгийн үйлчлүүлэгчид хамгийн ихээр сонгон хийлгэдэг гурван төрлийн эмчилгээг онцлон танилцуулж байна.

1.Арьс чангаруулан залуужуулах тариа 

Хүн хөгшрөх тусам дэлхийн татах хүчний нөлөөнд улам ихээр өртөж, арьс доош сулран унжих, үрчлээтэх байдал нүдэнд хамгийн түрүүнд тусдаг билээ. Арьс хөгширөхийн хэрээр өөрийгөө хамгаалах чадвар нь муудаж, ус чийгээ алдаж эхэлдэг. Мөн арьсны араг яс хэмээгддэг коллаген, гиалуроны хүчил зэрэг уургуудын нийлэгжил багасч арьсыг тогтоон барих чадвар муудна.

 Иймд сүүлийн үеийн залуужуулах эмчилгээнд өргөн ашиглаж буй эмчилгээний арга бол арьсанд шууд тарьж хийдэг “Арьс чангаруулах тариа” юм. Энэхүү тариа нь үрчлээг тэнийлгэн арьсыг чангаруулахаас гадна гүн чийгшүүлэх үйлчилгээ бүхий гиалуроны хүчил ба нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй PDRN, нөсөө толбо үүсгэгч миланин бодисын нийлэгжилтийг дарангуйлан арьс цайруулагч гэх мэт маш олон төрлийн давхар найрлагатай тул нэгэн дор 3-4 төрлийн үр дүнг үзүүлэх эмчилгээний гайхалтай арга юм. Энэхүү эмчилгээг 7хоногийн давтамжтайгаар 3-5 удаа хийж байж төгс үр дүн гардаг.

“Тод Каннам” эмнэлгийн “Залуужуулах эмчилгээний төв”-ийн бас нэгэн онцлог бол бүх төрлийн тариа эмчилгээг арьс арчилгаа эстетиктэй хослуулах байдлаар хийдэг явдал юм. Ингэснээр үйлчлүүлэгч зөвхөн нүүрэндээ тариа хийлгээд гарах бус арьсыг гүн цэвэрлэх, гуужуулах, тусгай найрлага бүхий “ампул” түрхэн шингээх гэх мэт арьс арьчилгааний үйлчилгээг давхар авах бололцоотой.

2. Жинхэнэ эрч хүч гэж юу болохыг танд мэдрүүлэх “ЭРДЭСИЙН КОКТЕЙЛЬ”

Дэлхийн хамаг л гоо үзэсгэлэнтэй,   эрч   хүчтэй бүсгүйчүүд,   шилдэгт тооцогдож  яваа   залуучуудын   нууц   нь   яахын   аргагүй   энэхүү “Эрдэсийн коктейль” болох нь нэгэнт ил болоод байгаа ажээ. Хүний эрдэс, шим тэжээлийн дутагдлыг дотроос нь нөхөн өгч эрүүлжүүлэх, хөгшрөлтийн эсрэг хамгийн сүүлийн үеийн  эмчилгээний арга юм. Энэхүү дусал тарианы найрлаганд магни, кальц, витамин B3, B6, B5, C, B1 болон бусад олон төрлийн эрдэс минералууд багтсан.

 Эмчилгээг дараах тохиолдолд санал болгодог. -Дутагдаж буй бүх амин дэм, эрдэс бодисыг нөхөх, -Арьсыг чийгшилт сайтай, эрүүл болгох, -Үсний уналттай хүмүүс, -Булчин шөрмөсний таталтанд, -Төрөлт болон тээлтийн үед илэрдэг жирэмсний хожуу хордлого тайлахад, -Бамбай булчирхайн өвчлөл, архагшилтыг намдаах, -Арьсны үрэвсэл, -Хагалгааны дараа нөхөн сэргээх, -Хурц мэдрэлийн үрэвсэл, ууцны мэдрэлийн үрэвсэл, үе мөчний үрэвсэл , шилэн хүзүү мөрний өвдөлт, -Хавдар болон арьсны гэмтэл, -Толгой таллаж өвдөх, -Ядарч сульдах, -Өвдөлт болон өвдсөний дараах биеийн эсэргүүцэл суларсан үед, -Шим тэжээл дутагдал, биеийн жин хасагдах үед... “Эрдэсийн коктейль”-ийг 7-14 хоногийн давтамжтайгаар, 8-10 удаа хийх бөгөөд жинхэнэ эрч хүч гэж юу болохыг танд мэдрүүлэх болно.

3.Лазер   эмчилгээг   орлох, гоо   сайхны   салбарын хамгийн шинэлэг эмчилгээний арга: АРЬС ЦАЙРУУЛАХ ТАРИА

“Тод   Каннам”  залуужуулах эмчилгээний төвийн хамгийн эрэлттэй бас нэгэн эмчилгээ бол арьс цайруулах тариа эмчилгээ юм. Нүүрний арьсанд шууд тарих байдлаар хийгдэх бөгөөд нөсөө толбо үүсгэгч миланиний нийлэгжилтийг саармагжуулах замаар үүссэн нөсөө толбыг бүдгэрүүлэх, цаашид нөсөө толбо үүсэх, арьс борлохоос урьдчилан сэргийлэх ач тустай. Түүнчлэн чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх давхар залуужуулах үр дүн сайтай. 

Арьс цайруулах үйлчилгээтэй олон төрлийн лазер эмчилгээ байдаг боловч арьсыг гэмтээх, эмчилгээний дараа өөрийн арчилгаа муу байсан тохиолдолд арьс бүр илүү борлох, харлах гэх мэт сөрөг нөлөө дагуулдаг. Харин энэхүү арьс цайруулах тариа нь арьсанд ямар нэгэн гэмтэл өгөхгүй, сөрөг нөлөөгүй учир залуужуулах эмчилгээний  салбарт өргөн ашигладаг. 

Одоогоор энэхүү тариа эмчилгээг Монголдоо “Тод Каннам” гоо сайхны нэгдсэн эмнэлгийн “Залуужуулах эмчилгээний төв” л дангаараа нэвтрүүлэн хийж эхлээд байгаа юм.



Сэтгэгдэл бичих

Хуваалцах



Холбоотой

Дэлхийн хамгийн гоёмсог уулнууд

     Хятадын Ягаан уул БНХАУ-ын Ганьсу мужийг дэлхийн өнцөг булан бүрээс  жуулчид зорьдог шалтгаан нь энэхүү гайхамшигт өнгөт уулс. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2017 оны 12 сарын 12

Цэцэрлэгийн наснаас нь уншуулж сургадаг хүүхдийн номын өргөө

Уншлагын зургаан танхимтай, жилдээ 100-150 мянган уншигчид үйлчилдэг хүүхдийн номын өргөөг "Тод тусгал" онцолж байнаГ.Дарьсүрэн “Их мэдэх” танхимын багшаар ажилладаг. Дэлгэрэнгүй

— Б.Түвшинбаяр   2017 оны 11 сарын 20

Өдөрт хийсэн 2 цагийн бэлтгэл тэсвэр, хурд хүчийг суулгана

Өдөрт хийсэн хоёрхон цагийн бэлтгэлийн үр дүн, бэлтгэлийн явцад сурсан бүх зүйл чинь таны амьдралд байгаа цагийг дэмий өнгөрүүлэх, хэт удаан сууж ажиллах, архи, пиво, тамхи хэрэглэх, стресст орох зэрэг олон муу зуршил, буруу хэв маягаас салгаж чадна. Дэлгэрэнгүй

— П.Хангал   2017 оны 11 сарын 07

“Цөмөөхэй” балетад оролцох 100 гаруй хүүхдийг сонгон шалгаруулна

“Цөмөөхэй”-д оролцож, тайзнаа дүр бүтээх боломжийн төлөө өрсөлдөх сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 28-нийг дуустал явагдана. Шалгаруулалтыг 10 сарын 29-ний 15:00 цагт Монголын Үндэсний Балет сургуулийн байранд хийх юм. Дэлгэрэнгүй

— Д.Урангоо   2017 оны 10 сарын 24


Тусгалын Технологи болон дизайны түнш: Batu Digital