2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Замын-Үүд сум - БНХАУ-ын Эрээн хот чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.
Цагийн хуваарь: 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө.
Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд:
- Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
- /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.
Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтой.