2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Зарим үйлчилгээний газрууд вакцины 2 тунгаа хийлгэж 14 хоносон хүмүүст нээлттэй байх журам гаргана

— Ч. Баяржаргал   2021 оны 05 сарын 05

УОК-ын Шуурхай ажлын хэсэг 5 сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулах эсэх талаар хэлэлцэж байна. 

Улсын эдийн засаг, эрүүр мэнд, нийтийн эрх ашгийн үүднээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа, хөл хориог 05 сарын 8-аас шатлалтай суллах юм. Гэхдээ зарим үйлчилгээний газруудын ажилчид болон үйлчлүүлэгчид вакцины 2 тунгаа бүрэн хийлгэж 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журам гаргах талаар Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээлсэн юм. Мөн иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдсанаар хэвийн горимд шилжих боломжтой талаар ч хэлсэн. 

Улсын хэмжээнд 05 сарын 04-ний өдөр 111 мянган хүн вакцинд хамрагджээ. Үүнээс нийслэлд 43099,  орон нутагт 67977 хүн хамрагдсан байна.

Ингэснээр 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь 1-р тунд,  25,8 хувь нь 2-р тунд хамрагдаад байна. 



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө