2022/08/20. Бямба гараг Дугаар: #2375

ОНЦЛОХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч Ойн агентлаг байгуулав

— Ч.Баяржаргал   2022 оны 07 сарын 05

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.07.05/ болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ойн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгууллаа. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022 оны 06 дугаар сард батлагдаж, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон.

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 38 орон тоотой ажиллана. Ойн газар нь Монгол Улсын хэмжээнд ойн нөөцийг судлан тогтоох, түүний хамгаалалт, зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ойн талаарх харилцаанд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг хангаж, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, ойн талаарх мэдээллээр Засгийн газар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах үүрэгтэй Засгийн газрын эрх бүхий байгууллага болж үйл ажиллагаа явуулах аж. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 865 мянган ажилгүй хүн байна

Ажиллах хүчний судалгааны 2022 оны 2 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна. Ажиллах хүчний 1.2 (92.2%) сая нь ажиллагчид байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 17

Энэ онд аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 165 хүн амь насаа алджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2022 оны эхний 7 сарын танилцуулга гарлаа.Аюулт үзэгдэл, осол Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2022 оны эхний 7 сарын байдлаар 2602 болж, өмнөх оны мөн үеэс 291 (12.6% )-ээр өссөн байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 17

Санал болгох

Нийслэлийн 17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

"Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2022 оны 08 сарын 17

Иргэний үнэмлэх, гадаад паспортын хугацаа дуусвал и-мэйлээр мэдэгддэг, зээлийн гэрээг банканд очихгүйгээр хийдэг болно

Засгийн газрын ээлжилт хуралдаан /2022.08.17/ болж дараах шийдвэрийг танилцууллаа. Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан: Үндэсний цахим шуудангийн систем нээгдэж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 17