2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

ЗГ: 04 сарын 10-аас 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа

— Ч. Баяржаргал   2021 оны 04 сарын 08

Засгийн газрын хуралдаан 2021 оны 04 сарын 08-ны өдөр болж шийдвэрээ танилцуулж байна. 

Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ, УОК-ын зүгээс хатуу хөл хорио тогтоох саналыг засгийн газарт хүргүүлээд байсан юм.  

Тэгвэл засгийн газрын зүгээс 2021 оны 04 сарын 10-ны 06:00 цагаас 04 сарын 25-ны 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. 

Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлыг даван туулах цорын ганц арга зам нь дархлаажуулалт юм. Одоогийн байдлаар 553 мянган иргэнийг вакцинжуулаад байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. Гэсэн хэдий ч манай улсын хувьд вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон. Мөн удахгүй вакцины хоёр дахь тунгаа хийлгэх ажил эхлэх бөгөөд эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх учир 15 хоногийн хатуу хөл хорио тогтоож байна. 

Мөн засгийн газрын зүгээс монгол улсын 3,3 сая иргэн бүрд өнөөдрөөс эхлэн 300 мянган төгрөгийг хүүхдийн мөнгө, тэтгэвэр, хувьцаа авдаг дансанд нь арилжааны банкуудаар дамжуулж олгохоор болжээ. Уг мөнгөн дэмжлэгийг 7-10 хоногийн хугацаанд багтаан түгээх аж.  Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм. 

БИЧЛЭГ ҮЗЭХ:


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26