— Б.Батцэцэг 2019 оны 03 сарын 04
Сүүлийн хоёр сарын хугацаанд кино театерт очсон хэн ч эх оронч үзлээр хөглөгдсөн нь лавтай. Учир нь уран бүтээлч залуусын нэгдэл “Фантастик” продакшны “Зүрхний хилэн”, “Байтаг богд” кинонууд сарын зайтай нээлтээ хийж түүхэн БААТАР - уудыг энэ цагт амилуулан эх оронч үзлийг сэрээж байна. Түүхэн сэдэв, эх оронч үзэлтэй кино ийнхүү хүчтэй амилах болсон шалтгааныг киноны найруулагч Б.Тамир тайлбарлахдаа, манай нийгмийн сэтгэл зүй эх орноо гэсэн шаналал дунд байгаатай холбосон юм. Түүнтэй эх оронч үзэл хийгээд гучин насны алдар хүнд, алдаа онооны тухай ярилцсанаа толиллуулж байна.