2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

Зөрчлийн хэрэг 9 хувиар буурчээ

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 14

2021 онд улсын хэмжээнд 2.023.146 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 12 дугаар сарын байдлаар 217.156 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 11 дүгээр сартай харьцуулахад 9 хувиар буурсан байна. Нийт зөрчлийн хэргийн 81.5 хувь нь Нийслэлд, 18.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Дээрх хугацаанд 216.560 хүн, 320 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 8 хувиар буурч, хуулийн этгээд 22 хувиар өсжээ. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байгаа бол 66 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 12 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 11 дүгээр сартай харьцуулбал,

  • Хулгайлах зөрчил 18 хувиар, 
  • Хүний биед халдах зөрчил 13 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай,
  • Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7 хувиар, 
  • Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4 хувиар, 
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2 хувиар тус бүр өсжээ.

Харин Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 57 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил өмнөх сараас 49 хувиар, Танхайрах зөрчил 28 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19 хувиар,  Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 13 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 6 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар тус тус буурсан байна.

Зөрчлийн хэргийн улмаас бусдад нийт 1.537.792 мян.төгрөгийн хохирол учирснаас 66.6 хувь нь нөхөн төлөгджээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө