2021/12/01. Лхагва гараг Дугаар: #2113

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Зөрүүд, догшин уурладаг хүн үнэндээ "ичих мэдрэмж" ихтэй байдаг

— Ч.Баяржаргал   2021 оны 11 сарын 25

Мэдрэмж гэж юу вэ? Ичих мэдрэмж нь үнэхээр хүнд байх хэрэгтэй мэдрэмж үү. Эсвэл ямар нэгэн сөрөг мэдрэмжийн илрэл үү. Ичих мэдрэмж үргэлж таныг дагаад байвал ямар нөлөө үзүүлэх вэ? Хэрхэн ичих мэдрэмжээ эерэгээр өөрчлөх талаар зөвлөгөө хүргэж байна. 

Мэдрэмж буюу сэтгэл хөдлөл нь үйл хөдлөлийг сэдээдэг сэтгэцийн процесс юм. Мэдрэмж бүхэн ямар нэгэн үйл хөдөлгөөн хийх хүчийг өгдөг бөгөөд түүгээр асуудлыг шийддэг. Хувь хүмүүст тодорхой тооны үндсэн мэдрэмжүүд бий. Тэдгээр мэдрэмжүүдийн үндсэн дээр өөр олон нарийн мэдрэмжүүд үүсэн гарч ирдэг. 

Ичих мэдрэмж

Ичих нь өөрийгөө доогуур үнэлэн, дутагдалтай хэмээн дүгнэдэг, хүний дотоод сэтгэлийн сөрөг мэдрэмж юм. Энэ нь өөрийгөө буруутгах, доогуур тавихын нэг илрэл бөгөөд "Би чадахгүй", "Би муу хүн", "Би түүн шиг биш", "Би ямар ч нэмэргүй амьтан", "Би нэгэнт өнгөрсөн хүн" гэж өөртөө хэлдэг. Энэхүү ичих мэдрэмж нь маш олон шинжээр илэрч болзошгүй. Тухайлбал, 

  • Догшин уурлах
  • Самуурах
  • Биеэ барих
  • Зожгирох
  • Тоомжиргүй хандах
  • Зөрүүдлэх г.м.

Ихэнх тохиолдолд ичих мэдрэмж нь сэтгэл санааны өөр илэрхийллүүд болон биеэ авч явах байдлуудад халхлагдаж байдаг. Ингэж нуугдмал байдалд байх тусам улам өсч нэмэгддэг гэдгийг битгий мартаарай. 

Ичих мэдрэмжийн нөлөө:

Ичих мэдрэмж сэтгэлийн бусад хөдөлгөөнд халхлагддаг учир түүнийг танихад, өөртөө илрүүлэхэд хэцүү байдаг. Гэхдээ ичих мэдрэмж ихтэй хүн өөртөө дараах зүйлсийг байнга хэлдэг байна. 

- Намайг хэн гэдгийг бусад хүмүүс мэдэх албагүй...

- "Сэтгэлийн гүндээ би маш их ганцаардмал байна"

- "Би юм болгонд уур уцаартай, сэтгэл тайван биш байна."  

Та хэрэв өөртөө ингэж хэлдэг, ичих мэдрэмждээ хүлэгдсэн мэт санагдаж байвал дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. 

Эдгээр сөрөг мэдрэмжүүдийг төрүүлэх ичимтгий бодлоо ингэж өөрчлөөрэй:

- Би өөрийгөө шоолон инээж байна. Ямар нэгэн алдаа гаргах нь ердийн хэрэг. Хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ. 

- Би ямар нэгэн алдаа гаргах боломжийг үгүйсгэхгүй. Үүнийгээ бусдаас нуух шаардлагагүй. 

- Бусад хүмүүс надтай санал нийлэхгүй байх, миний дургүй зүйлүүдийг хийх нь байж болох явдал гэдгийг би ойлгох хэрэгтэй. Үүнд өөрийгөө зүгээр байна гэдэгт итгэж байна. 

- Бусад хүмүүсийн мэдрэмж, биеэ авч явах байдлыг би удирдах гэж оролдох ёсгүй. 

- Би өөрийнхөө буруу үйлдэлд хариуцлага хүлээнэ. Буруугаа хүлээж гэмших нь сайны шинж. 

Эдгээрийг дахин дахин уншиж, тунгаан, өөрийн дотоод сэтгэл дэх ичих мэдрэмжээ өөрчилж эхлээрэй. 


Эх сурвалж: mhelp.edu.mn

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь амиа хорлолт болж байна

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдал нь хүүхэд залуусын  сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд илүүтэй анхаарал хандуулахыг сануулж байна. Дэлгэрэнгүй

— Ч. Баяржаргал   2021 оны 11 сарын 23

"Өвдчихсөн юм биш биздээ" гэж биеэ чагнах нь юунд хүргэдэг вэ?

Бие, сэтгэл хоёр хоорондоо салшгүй холбоотой. Нэг нь өвдөхөд нөгөөх нь дагаад өвддөг. Гэтэл бид зөвхөн биеэ эмчлээд сэтгэлээ эмчлэхгүй орхих нь олонтай. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2021 оны 11 сарын 08

Санал болгох

СЭМҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдал, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд шалтгалт хийжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдал, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд 2021 оны 10 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд шалгалт хийсэн. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   8 цагийн өмнө

"Өвлийн идэш" арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

Нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг 11 дүгээр сарын 25-наас зохион байгуулж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө