2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Бүх асуудлаар зөвлөгөө өгдөг “ би чадна” сэтгэл зүйчээс татгалзаарай

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 30

Клиник сэтгэл зүйч, Сэтгэл судлалын доктор, С.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль/ МГУ/-ийн Профессор Елена Соколова "Сэтгэл зүйчээ сонгохдоо анхаарах зүйлс"-ийн талаар нийтэлсэн зөвлөмжийг ХССХ-ийн Гүйцэтгэх захирал, Боловсрол судлалын доктор Б.Номингийн орчуулснаар хүргэж байна.

Сэтгэл зүйч өөрийн зөвлөгөөний арга барил, эзэмшсэн боловсролынхоо тухай тодорхой хариулт өгөхгүй байх. 

  • Ялангуяа бүх асуудлаар зөвлөгөө өгдөг би чадна” зөвлөхөөс татгалзаарай. Сэтгэл зүйч, сэтгэл засалч нь суралцахдаа ямар нэг асуудал, чиглэлээр мэргэшсэн байдаг. Сэтгэцийн эмч эмгэг талаас нь илрүүлэх илүү чадвартай. Сэтгэл зүйч, сэтгэл судлаач, сэтгэл засалч нь бүгд тусдаа ойлголт юм. Сэтгэл засалч эмч болохын тулд сэтгэл заслын тодорхой чиглэлээр суралцаж мэргэшсэн аргатай болсон байх шаардлагатай. 

Зөвлөгөөний төлбөр, давтамж, үргэлжлэх хугацаа зэрэг ажлынхаа зохион байгуулалтын талаар тайлбарлах мэдээлэл өгөхөөс татгалзах. 

  • Ийм “бүрхэг” зохион байгуулалтгүй сэтгэл зүйн зөвлөгөө засал нь сэжигтэй санагдах нь мэдээж. Үйлчлүүлэгч зөвлөгөөний талаар бүх мэдээлэл авах эрхтэйг сэтгэл зүйчийн ёс зүйн дүрэмд заасан байдаг. 

Ажлын байрнаасаа өөр газар зориулалтын бус өрөө танхимд зөвлөгөө өгөхөөр дуудах /кофе шоп, ресторан, хүмүүсээс тусгаарлагдаагүй газар г.м./ 

  • Сэтгэл зүйч өөрөө санаачлага гаргаж, үйлчлүүлэгчийг дуудаж, зөвлөгөө авахыг санал болгох эрхгүй байдаг тэр тусмаа зориулалтын бус газар. 

Ямар нэгэн далд утгатай хандлага гаргах тэр дундаа сээтэгнэх, энэ сэдвээр хошигнож таныг эвгүй байдалд оруулах. 

  • Найзлах, ажил хэргийн холбоо тогтоох гэж оролдох ёсгүй. Энэ тохиолдолд таныг сэтгэл зүйн хувьд гэмтээх маш том эрсдэлтэй. 

Зөвлөгөөний товлосон цагаасаа олон удаа хоцрох, хойшлуулах. 

Зөвлөгөөний дундуураа утсаар ярих. 

  • Хэрэв зайлшгүй утсаар ярих бол энэ тухайгаа сэтгэл зүйч урьдчилан анхааруулдаг дүрэмтэй. 

Зөвлөгөөний төлбөрийг бөөнөөр нь урьдчилан авах санал гаргах, тулгах. 

  • Төлбөрийг эхний удаагаас бусад тохиолдолд урьдчилан авахыг ихэнх сэтгэл заслын холбоодууд хориглодог. Ихэнх барууны орнуудад уулзалтандаа үйлчлүүлэгч өөрөө ирээгүй тохиолдолд төлбөрийг 50% эсвэл бүтнээр нь авдаг. 

Таныг сонсохгүй, ойлгохгүй байгаа мэдрэмж төрөх. 

  • Сэдвээс хазайсан гэнэтийн зөвлөгөө, яриа их байгаа эсэхийг ажиглаарай. Мэдээж сэтгэл зүйч шууд таныг анхны минутаас эхлээд “нэвт” ойлгож, мэдрэхгүй. Гэхдээ уулзалтын турш ийм мэдрэмж төрвөл энэ талаараа сэтгэл зүйчдээ хэлж ярилцаарай. 

Бас сэтгэл зүйн зөвлөгөө, заслын уламжлалт аргуудын талаар олж уншсан  байх нь таныг "хуурамч" дүр эсгэсэн зөвлөгчөөс хамгаална. 

Очих гэж байгаа сэтгэл зүйчийнхээ боловсрол, практикийн талаар заавал мэдээлэл аваарай. 

Төгс тохиолдолд л анхны уулзалтын дараа хэн нэгэн хүн таныг анхаарсан, сонссон, ойлгосон, үзэл бодлыг хуваалцсан, туслах оролдлого хийж байна гэдэг нь мэдрэгдэж таньд хамаагүй хөнгөрөх, асуудлаа шийдэж болмоор санагддаг.  

Сэтгэл зүйч таныг хэрхэн угтсан, хэр цагийн зохион байгуулалттай, хариуцлагатай байсан, хэр чин сэтгэлээсээ байсан, тэр байтугай гадаад төрх, хувцаслалт нь хүртэл та түүнд итгэж болох эсэхэд нөлөөлдөг. Хэрэв таньд ямар нэгэн эргэлзээ төрвөл та энэ тухайгээ сэтгэл зүйчтэйгээ ярилцах нь зүйтэй. 

Мэргэжлийн сэтгэл зүйч нь таны эргэлзээг дуртайяа хүлээн авч, түүнийг таньтай ажиллахдаа ямар айдас, болгоомжлол байна, ямар зүйл дээр сэтгэл зүйч өөрөө алдаа гаргаад байна гэдгийг илрүүлж, ажилладаг. Харин тааруухан сэтгэл зүйч нь таны эргэлзээг тайлах гэж тайлбар бодож олох эсвэл тоохгүй сонсоогүй юм шиг өнгөрөөх гэж оролддог. Тиймээс таньд таныг ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө