2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Зөвлөгөө: Ковидын дараах хам шинж буюу Long COVID гэж юу вэ?

— Ч.Баяржаргал   2021 оны 10 сарын 27

Ковидын дараах хам шинж гэж юу вэ? 

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа тухайн хүнд хэд хоногоос хэдэн долоо хоногийн хугацаанд үргэлжлэн илэрч буй шинж тэмдгүүдийг "ковидын дараах хам шинж" буюу  Post COVID syndrome, Chronic COVID, Long COVID гэх мэтээр дэлхий дахинд нэрлэж байна.

Ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

  • Бие махбодын талаас амьсгалахад бэрхшээлтэй байх, цээжээр хөндүүрлэх, ханиалгах, үнэр амт мэдрэхгүй байх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч булчин өвдөх, хөлрөх гүйлгэх зэрэг шинж тэмдэг,
  • Сэтгэл зүйн талаас их хэмжээгээр ядрах туйлдах, унтахад бэрхшээлтэй болох, анхаарал төвлөрөлт муудах, мартамхай болох, сэтгэл гутрал, сэтгэл түшгилт, гэмтлийн дараах стрессийн эмгэг тус тус илэрч болно.

Дээрх шинж тэмдгүүд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст илрэх боломжтой ч толгой дараалан хүн болгонд илэрнэ гэсэн үг биш юм. Тухайн хүний биеийн онцлог, нас суурь эмгэг зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж байдаг.

Ковидын дараах хам шинж илэрвэл яах вэ? 

Тухайн хүний шинж тэмдэг, онцлогоос шалтгаалан эмчилгээ, зөвлөгөө, нөхөн сэргэлт өөр өөр байх болно. Гэвч дараах зүйлсийг санах нь чухал. Үүнд: 

  • Хангалттай амрах
  • Чанартай нойр авах
  • Өглөөний эрч хүчтэй цагтаа чухал зүйлсээ хийх 
  • Нэг дор олон ажил төлөвлөхөөс зайлсхийх 
  • Их ядарсан үедээ завсарлага, амралт авах

Мөн ковидын дараах хам шинжийн үед бие махбодоо нөхөн сэргээхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх, амьсгалын дасгал хийх, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь стрессийн түвшин бууруулахаас гадна анхаарал төвлөрөх, ой санамжид эерэгээр нөлөөлөх болно. 

Хэрвээ танд нойргүйдэл, сэтгэл санааны таагүй, тогтворгүй байдал үргэлжлэн илэрч байвал сэтгэцийн эмчид хандахыг зөвлөж байна. 

Эх сурвалж: www.uptodate.com, Medic 



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө