2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Зөвлөгөө: Цар тахлын үед хүүхдийнхээ сэтгэл зүйг хэрхэн дэмжих вэ?

— Ч. Баяржаргал   2021 оны 04 сарын 15

Дэлхий дахинд 221 улсын 138 сая хүн covid-19-ийн халдвар авч, 2.9 сая хүн өвчний улмаас нас бараад байна. Манай улсын хувьд сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тоо огцом нэмэгдэж нийт тохиолдол 18,562 хүрээд байгаа. Цар тахлын хор уршиг, аюулын талаар өдөр бүр сонсож тэр хэрээрээ айдас түгшүүр, сэтгэл санааны сөрөг мэдрэмжинд автаж буй. Тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн олон асуудал үүсч байгааг судалгаанууд харуулж байгаа юм. 

Тиймээс хорио цээрийн үед хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө хүргэж байна. Эцэг эх нь ковид-19 тархалтын үед тавигдаж байгаа шаардлагуудаа сахин биелүүлж, тайван, итгэлтэй хандаж байвал энэ нь хүүхдийнхээ сэтгэл санаанд маш сайн дэмжлэг үзүүлж буй хэрэг юм.

Хүүхэд бүр стресст ижил хариу үзүүлдэггүй. Дараах нийтлэг өөрчлөлтүүд ажиглагддаг:

  • Бага насны хүүхдүүд хэт их уйлах, цочрох
  • Орондоо шээх зэрэг хөгжлийн өмнөх шат руугаа ухрах буюу нялхрах
  • Хэт их санаа зовох эсвэл гуниглах
  • Хооллох болон унтах хэмнэл алдагдах
  • Өсвөр насныхан огцом зан ааш, үйлдэл гаргах
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Өмнө нь таалагддаг байсан зүйлсээ хийх дургүй болох
  • Шалтгаангүйгээр толгой болон бие өвдөх
  • Тамхи, архи зэрэг мансууруулах бодис хэрэглэх гэх мэт.

Та хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд туслах дараах зүйлсийг хийгээрэй. Тухайлбал, 

  • Хүүхдүүдтэйгээ ковид-19 өвчний тархалтын талаар ярилцах цаг гаргаарай. Баттай эх сурвалжуудын баримттай мэдээлэлд үндэслэн хүүхдүүдийнхээ асуултанд хариулж, ойлгуулах
  • Өөрсдөө стрессээ хэрхэн даван туулж байгаа талаараа хуваалцаж, хүүхдүүддээ стрессээ даван туулах аргад суралцахад туслаарай.
  • Мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа мэдээ мэдээллийг хязгаарлах хэрэгтэй. Хүүхдүүд сонссон зүйлээ сайн ойлголгүй, буруу ташаа ойлгож хүлээн авч, түүнээсээ болж айдас түгшүүрт автаж болзошгүй.
  • Даваагаас Баасан гариг хүртэл унтах болон сэрэх цагийг тогтмол байлгах
  • Хичээл хийх, чөлөөт цаг, өдрийн хоол, дасгал хийх зэргээр цагийн хуваарьт оруулах, хуваарь нь хэт хатуу биш уян хатан байх хэрэгтэй. Хүүхдийнхээ нас насанд нь тохирсон хуваарь байх нь чухал гэдгийг санаарай.
  • Гэртээ дасгал хөдөлгөөн хийх, бүжиглэх зэргээр аль болох хөдөлгөөнтэй байх
  • Хөгжилтэй аргаар суралцах аргуудыг эрэлхийлээрэй. Жишээлбэл, оньсого таах, үгийн сүлжээ бөглөх, зураг зурах, будах тоглоомуудаа тоолох, гэр бүлийн гишүүддээ захидал бичих, өдрийн тэмдэглэл бичих зэрэг байж болно.
  • Амрах, унтах, дасгал хийх, сайн хооллох зэргээр хүүхдүүддээ үлгэр дуурайлал нь болоорой. Мөн гараа тогтмол угаах, гэр орноо цэвэрлэж, ариутгах зэргийг тэд таныг харж суралцаж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
  • Найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ холбогдох, утсаар ярих, дүрсээ харан ярих зэргээр бусадтай харилцах боломжийг нь олгоорой.
  • Суралцахад бэрхшээлтэй, ойлгохгүй, даалгавраа хийхэд хүндрэлтэй, техник технологийн асуудал тулгарвал сургууль болон багш руу нь мэдэгдээрэй.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө