2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сэтгэл гутрал гуниглахаас ялгаатай

— Ч.Баяржаргал   2021 оны 12 сарын 14

Ойрд надад гашуудал тохиолдоогүй, хэвийн амьдралтай ч аав ээжийгээ, эхнэрээ, хүүхдээ үхчихвий гэсэн бодол толгойд орж ирээд, айдас төрнө, бодлоосоо бас залхаж байна. Энэ хэвийн зүйл үү?

Үхлийн тухай бодол байнга бодогдох нь хэвийн зүйл яав ч биш. Сэтгэл зүйн хямралуудын үед ийм бодлууд орж ирэх нь бий. Үл ялих зовлонт бодол, сэтгэл түгших эмгэг, үхлийн айдас мэтийн эмгэгүүдийн үед ийм бодлууд орж ирдэг. Сэтгэл засалч, сэтгэцийн эмчид очиж заавал эмчлүүлэх шаардлагатайг анхаарна уу. Аль болох хурдан эмчилгээнд хамрагдах тусам илүү үр дүнтэй байдаг. Шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ хийнэ. Эмчийн зааврын дагуу, хяналтан доор эмийн эмчилгээ хийдэг учраас эмнээс айх хэрэггүй. Мэргэжлийн бус “зөвлөхүүд” болон нарийн мэргэжлийн бус зарим эмчийн үгэнд итгэх хэрэггүй гэдгийг анхаарна уу.

Хоёроос доошгүй долоо хоногийн турш сэтгэл хямарч, хийж байгаа үйлдлүүдээсээ таашаал авахаа болих нь сэтгэл гутралын гол шинж тэмдэг. 

Түүнчлэн,

  • Өөрийгөө буруутгаж, дутуу үнэлнэ. Сэтгэн бодох, анхаарлаа төвлөрүүлэх шийдвэр гаргахад хэцүү болно. Хоолны дуршил эсвэл жин, нойрны хэмнэл өөрчлөгдөж, хөдөлгөөний идэвх бууран, эрч хүчгүй болно.
  • Үхлийн тухай буюу амиа хорлох тухай бодлууд орж ирэн энэ тухай төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх оролдлогууд хийдэг. 
  • Хүмүүс сэтгэл гутралыг ичгэвтэр зүйл эсвэл сул доройн шинж гэж хүлээн авдаг. Сэтгэл засалч эмч үйлчлүүлэгч болон ар гэрийхэнд нь сэтгэл гутралын талаар мэдлэг эзэмшүүлснээр энэ төөрөгдлийг арилгаж чадна.
  • Сэтгэл гутрал нь маш хүчтэй зовуурийн суурь болж өгдөг учраас хавдрын эмч нар сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг илрүүлэн дүгнэхдээ нухацтай хандахыг хүсдэг. 
  • Хүчин мөхөстөх, итгэл найдваргүй болох, сэтгэл гутрах эсвэл зовж байна гэсэн мэдрэмжүүд нь амь насанд аюултай өвчний зайлшгүй үр дагавар болдог гэсэн бодол нь төөрөгдөл юм шүү. 
  • Сэтгэл гутрал болон сэтгэцийн бусад өвчин эмгэг хэнийг ч ялгадаггүй. Хэн ч сэтгэл гутралд орж болно. 

Та сэтгэлээр унасан уу? Эсвэл сэтгэл гутралд өрсөн үү? Сэтгэл гутралын талаар дэлгэрэнгүй ярилцлагыг доорх линкээр үзнэ үү. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө