2024/05/06. Даваа гараг Дугаар: #3000

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ

Б.Батцэцэг

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн...

Үргэлжлэлийг дараагийн нүүрээс


СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Аюулгүй Сонголт: Бэлгийн боловсролыг сэтгэл зүй, зан чанарт суурилсан байдлаар олгох нь илүү үр дүнтэй

БЗДХ-аар өвчлөгсдийн 43.5 хувь нь 15-24 насныхан байнаӨсвөр үеийнхэн харьцангуй эрт бэлгийн хавьталд орж байгаа буюу 17-18... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал

Гамшгийн үеийн сэтгэл зүйн асуудал сар, жилээр үргэлжилбэл нойрны хямрал, сэтгэл түгшил, гутралд орох эрсдэлтэй

Гамшгийн үеийн сэтгэл зүй, гамшигт өртсөн хүний бие болон сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөө, түүнийг хэрхэн даван туулах,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал


Бусад мэдээг дараагийн нүүрнээс

Жаргалан

О.Хэрлэн: Эндометриозтой хоёр эмэгтэй тутмын нэг нь үргүйдэлтэй байна

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааны 20 хувийг дангаар эзэлж буй “Эндометриоз” өвчний талаар “Юнимед Интернэйшнл” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв, мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засал, эмэгтэйчүүдийн эмч О.Хэрлэнтэй ярилцлаа. 

Юуны өмнө та “Эндометриоз” гэж ямар өвчин болох талаар хэлж өгөөч? 

Эндометриоз гэдэг нь умайн хөндийн салстын бүтэц, үйл ажиллагааны хувьд ижил төстэй эдүүд нь умайн хөндийгөөс өөр газарт шилжин тухайлбал умайн булчин болон өндгөвч, умайн арын холбоос, давсаг, бага аарцгийн хөндийн хананд гэх мэт байрлан урган үржиж эмгэг үүсгэдэг хоргүй, архаг, дахилтад явцтай дааврын хамааралтай эмгэг юм.

Тухайн эдүүд ямар эрхтэнд очиж байрласнаас хамаарч тухайн орчмын эндометриоз гэнэ.Тодруулбал, Умайд байрлаж байвал умайн эндометриоз буюу аденомиоз, өндгөвч дээр байвал эндометриом буюу өндгөвчний эндометриозын уйланхай, үрийн хоолойн, хэвлийн хөндий, аарцгийн хөндийн гялтангийн, арьсан...

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Үргэлжлэл дараагийн нүүрт

Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эрүүл бизнес

Орчин үеийн топ 10 номын сан

Ер бусын өвөрмөц хэлбэр дүрстэй барилгаараа ялгарсан дэлхийн хамгийн орчин үеийн топ арван номын санг танилцуулъя.

— Т.Наранцэцэг

Үргэлжлэл дараагийн нүүрт

Ногоон хуудас

Бөхөн машинд дайруулдаг цэгт анхааруулах тэмдэг байршуулжээ

Ховдоос Говь-Алтай аймгийг хооронд нь холбосон засмал зам дээр 2022 онд хоёр бөхөн машинд дайрагдаж үхсэн. Монгол бөхөн ус уухын тулд энэ цэгээр зам хөндлөн гардаг ажээ.

Анхааруулах тэмдгийг өвөрмөц хэлбэр, хэмжээтэй хийсэн бөгөөд тэмдгийн үзэгдэх байдлыг нэмэгдүүлэхийн тулд бөхөнгийн биеийн бодит хэмжээнээс том хэмжээтэйгээр хийсэн байна. Зэрлэг амьтад бидэнтэй зэрэгцэн амьдардаг гэдгийг санаж жолооч та бүхэн холын замд анхаарал болгоомжтой явна уу. 

МОНГОЛ БӨХӨН /Saiga tatarica mongolica/

Монгол бөхөн бол мөстлөгийн үеийг давж чадсан нэн эртний түүхтэй, дэлхийн ховордсон 100 амьтны нэг билээ. 

Эрдэмтдийн үзэж буйгаар 10 зүйл бөхөн амьдарч байснаас өнөөдөр 9 зүйл бөхөн устаж үгүй болоод зөвхөн нэг зүйл бөхөн үлдэж хоцорчээ. Энэ нэг зүйл бөхөн нь Монгол бөхөн болон Соргог бөхөн хэмээн 2 салбарладаг.

— Ч.Баяржаргал

Үргэлжлэл дараагийн нүүрт