2024/05/06. Даваа гараг Дугаар: #3000

Онцлох

Нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, мэс засал зэрэг 5 салбараар “Эрдмийн чуулган" эрдэм шинжилгээний хурал болов

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс 45 дахь жилдээ “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ололт амжилт, түүний үр дүнг хэлэлцэх, тэдгээрийг практикт нэвтрүүлэхэд оршиж байв.

Хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ, Эрдмийн чуулган бол 45 дахь жилдээ зохион байгуулагдаж буй улсын хэмжээний томоохон эрдэм шинжилгээний хурлын нэг юм. Энэ жилийн хувьд салбар хуралдааны төрөл нэмэгдэж, сувилахуйн чиглэлээр ажилладаг эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Түүнчлэн жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар дээшилсэн гэж харж байна. Хуралд зөвхөн эмнэлзүйн чиглэлээр төдийгүй эмнэлэгт болохгүй байгаа асуудлуудыг багтаасан, нотолгоонд суурилсан, түүндээ үнэлэлт дүгнэлт өгсөн, гаргалгаа хайсан эрдэм шинжилгээний бүтээлүүд оролцож байгаа нь чухал ач холбогдолтой юм.

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 03

Үргэлжлэл дараагийн нүүрт

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох бөгөөд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 03

Сувиллын тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 03

Эмийн сонсголоор илт гэмт хэргийн шинжтэй материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ,... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 05 сарын 02

"Улаанбаатар марафон 2024" гүйлтийн энгэрийн дугаарыг олгож эхэллээ

Гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 02

Цааш үргэлжлүүлэх