2024/05/06. Даваа гараг Дугаар: #3000

ЭМЧИЙН ӨРӨӨ

Г.Баярмөнх: Эрүүний үений булчингийн гаралтай архаг өвдөлт түгээмэл тохиолдох боллоо

Эрүү, нүүрний өвчлөлийн ихэнх хувийг шүдний гаралтай үрэвсэлт өвчин эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд "эрүүний үений эмгэг" түгээмэл тохиолдох болсон талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Маш архаг, хурц явцтай, дахилттай хэцүү өвчин аж. Тухайлбал, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт жилд 300-400 орчим хүн эрүүний үений архаг байнгын өвдөлттэй хэмээн хандаж байна. Хэрэв шөнө унтахдаа шүдээ хавирдаг, хурхирдаг, шүд буруу зуулттай, нойрон дунд амьсгал тасалддаг, эрүүний үеэр өвдөх зовуурь илэрдэг бол та дараах ярилцлага, мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

УНТЭ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн их эмч (ахлах зэрэгтэй), АУ-ны магистр Г.Баярмөнхтэй “ Эрүүний үений эмгэг” сэдвээр ярилцлаа. 

Эрүүний үений эмгэг гэж юуг хэлэх вэ? 

Эрүүний үе гэдэг нь эрүүг гавлын ястой холбодог үеийг хэлдэг. Эдгээр үеүүд нь хэд хэдэн булчингийн хамт эрүүг дээш доош, хажуу тийш, урагш хойш хөдөлгөх боломжийг олгодог.

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 29

Үргэлжлэл дараагийн нүүрт

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Цааш үргэлжлүүлэх