2024/05/19. Ням гараг Дугаар: #3013

ЭМЧИЙН ӨРӨӨ

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛ

Эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэг

Цэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Судлаачдын тогтоосноор, Монгол эмэгтэйчүүд дунджаар 49.2 насандаа цэвэршиж байгаа аж. 

45 насанд эрт цэвэршилт, 45-аас өмнөх насыг хэт эрт цэвэршилт, 47-52 насандаа цэвэршихийг хэвийн насандаа цэвэрших гэж үздэг. 

Дунджаар, цэвэршилтийн үргэлжлэх хугацаа нь 5 жил байдаг. Үүнээс урт байвал анхаарах ёстой. Цэвэршилтийн талаар мэдлэгтэй байх нь түүнээс шалтгаалсан бусад асуудлуудыг тойрч гарах, хэвийн даван туулах, эцэст нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж үлдэхэд туслах юм. 

Цэвэршилтийн үеийн сэтгэл зүйн асуудлууд, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар СЭМҮТ-ийн Сэтгэл засалч эмч, бэлгийн эмгэг судлаач Г.Гантулга дараах зөвлөгөөг өглөө. 

Цэвэршилтийн үеийн сэтгэл зүйн асуудалтай хүмүүс хэр их хандаж байна. Тэдгээр хүмүүс ямар байдлаар даван туулж байна вэ? 

Манай төвд хандаж байгаа тохиолдлуудыг харахад нэлээн хүндрэлтэй, ааш зан, сэтгэл зүй, бие махбодын хувьд амьдралаас таашаал авах таатай байдлаа алдсан хүмүүс их байна. 

Эмэгтэйчүүдийн эмчид хэдийн очиж үзүүлээд, эмийн болон дааврын эмчилгээ авсан ч сэтгэл зүйн хувьд мэдэрч буй мэдрэмж, өөрт тохиолдоод байгаа процесстоо тайвнаар хандаж чадахгүй байна гэх асуудалтай хүмүүс нэлээдгүй байдаг.

Цэвэршилт бол нэг, хоёр жилийн асуудал биш. Магадгүй 10 жил үргэлжлэх үйл явц. Ингэж урт хугацаанд сэтгэл зүйн асуудлуудтай байнга тулгарах нь өөр бусад сэтгэл зүйн асуудал үүсч болох эрсдэлтэй юм шиг. Энэ хугацаанд сэтгэл зүйгээ яаж эрүүл авч үлдэх вэ? 

Сэтгэц гэхээр тусдаа, бие гэхээр нэг тусдаа юм шиг ойлгож болохгүй. Сэтгэл өвдвөл бие өвдөнө. Бие нь өвдвөл дагаад сэтгэл нь өвддөг. Цэвэршилтийн үед хамгийн гол асуудал нь төвийн гаралтай даавар өдөөгдөж буйтай холбоотойгоор тухайн хүний гаднаас ирж байгаа нөлөөлөл, танин мэдэхүй, сэтгэлгээ, аливаа зүйлд хандах хандлагатай уялдаг.

Цэвэршилт гэж ерөнхийд нь мэдэх боловч бие болон сэтгэл санааны хувьд яг ямар процесс явагддаг талаар тэр бүр зөв ойлголтгүй байдагтай нь холбоотой. Өөрийгөө бусадтай жиших, товчхон мэдээлэлтэй байгаагаас болж "би ч бас энэ хүн шиг байх вий дээ" гэж айж түгших, сандрах, сэтгэл зүйн хувьд улам тогтворгүй болох байдал үүсдэг.  

Ийм тохиолдолд тухайн хүний танин мэдэхүй рүү чиглэгдсэн сэтгэл заслын эмчилгээ хийснээр цэвэршилтийг хэвийн л явагдаад дуусдаг зүйл гэдгийг ойлгон сэтгэл санаа буцаад тайвширч тогтворждог. 

Хэвийн зүйл юм гэдгийг хэрхэн тайвнаар хүлээн авах вэ? 

Цэвэршилт нь эмэгтэйчүүдийн хувьд заавал тулгарах даваа. Дөнгөж 40 гараад ирэхээрээ л "удахгүй цэвэршинэ" гэж бодоод л маш их сэтгэл зүйн тээш авах нь өөрийгөө дарамтанд оруулж буй хэрэг юм. Тиймээс юун түрүүнд цэвэршилтийг эмэгтэйчүүдийн амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Тухайн зүйлээс айж сандарснаар, эсвэл тоо баримтнаас болоод сэтгэл зүйн хувьд таагүй болж, хэвийн явагдаж байсан дааврын үйл явцаа тогтворгүй болгоход хүргэж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Бусад эмэгтэйчүүдийн л адил өөрт нь тулгарах зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч, биеийн байдлаа эмчид үзүүлж, шинжилгээ өгч, зөвлөгөө авах нь зүйтэй.

Бэлгийн хэвийн амьдрал нь цэвэршилт эрт эхлэх, оройтох эсэхд хэр нөлөөтэй вэ? Зарим эмэгтэйчүүдэд бэлгийн хөрөлт тохиолддог. Бэлгийн хэвийн амьдрал, цэвэршилт хоёрын хоорондын хамаарал ямар байдаг бол? 

Энэ тал дээр зарим хүмүүс хэт нэг тал руугаа туйлшрах гээд байдаг. 

Бэлгийн тогтмол хамтрагч байхгүйгээс болоод илүү эрт цэвэршээд байна, эсвэл гэр бүл салалтаас болоод цэвэршилт эхэлж байна гэж ойлгох нь буруу. 

Тухайн хүний өөрийн сэтгэлгээ болон аливаа зүйлд хандаж байгаа хандлага, бие махбод, бэлгийн амьдрал, ген удмын хувьд тухайн эмэгтэйн дааврын ялгаралт, зохицуулалт ямар байхав зэрэг маш өргөн хүрээний асуудал яригдана.

Хүний өөрийн бие махбод, сэтгэлгээ гэдэг бүрэн цогц учраас маш өргөн цар хүрээнд олон зүйл нөлөөлдөг. Цэвэршилттэй холбоотой маш их хөндөгддөг зүйл нь цэвэршилт явагдах буюу явагдаад дууссаны дараа бэлгийн хамтрагч буюу нөхөртэйгөө бэлгийн харилцаанд орохоосоо татгалздаг ч юм уу, дургүйлэхдэг, бэлгийн харилцаа хэрэггүй гэдэг байдлаар хандах гээд байдаг талтай.

Цэвэршилт нь өндгөн эсийн ялгаралт л байхгүй болж байгаа болохоос бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой явж байгаагаас шалтгаалдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ганц бие байснаар эрт цэвэршихгүй.

Цэвэршилтийг хэрхэн эрүүлээр даван туулах талаар "Эмчийн өрөө" нэвтрүүлгийг бүрэн эхээр нь доорх линкээр үзнэ үү.

Ярилцлага унших бол ЭНД ДАРНА УУ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

АУ-ны доктор Ш.Энхтүвшин: Өвдөгний үений үрэвсэлт өвчин залуужиж, дөнгөж 35-40 насанд эхлэх болж

Өвдөгний үений өвдөлт, өвчин дөнгөж 35-40 наснаас эхэлж байгаа бөгөөд ихэнх нь хүндэрсэн шатандаа эмнэлэгт хандаж буй талаар эмч мэргэжилтнүүд сануулав. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 09

О.Хэрлэн: Эндометриозтой хоёр эмэгтэй тутмын нэг нь үргүйдэлтэй байна

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааны 20 хувийг дангаар эзэлж буй “Эндометриоз” өвчний талаар “Юнимед Интернэйшнл” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв, мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засал, эмэгтэйчүүдийн эмч О.Хэрлэнтэй... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 06

Санал болгох

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Марафон гүйлтэд оролцохоор бэлдэж хүмүүс дараах зүйлсийг анхаараарай

"Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох,Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 17