Гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн жил нийт 30 орны 30,000 гаруй оролцогч, 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 500 гаруй сайн дурын ажилтан тус тус оролцжээ.
Энэ жил “Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-ны бямба гарагт автомашингүй өдрөөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
"Улаанбаатар Марафон 2024" олон улсын гүйлтийн зай төрлүүдтэй танилцаж, өөрийн гүйх төрлийг сонгон бүртгүүлэх боломжтой.
"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн энгэрийн дугаарыг энэ сарын 1-ний өдрөөс олгож эхэллээ. "Улаанбаатар марафон 2024" - 2024.05.25 Д.Сүхбаатарын талбайд болох юм.
- 2024.05.01-05.20 хүртэл 9 дүүргийн Биеийн тамир, спорт хороод дээр 5км-ын гүйлтийн,
- 2024.05.15-05.20 хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны нэг давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт 500м, 800м, 1,5км, 10км, 21км, 42км-ын энгэрийн дугаар олгоно.
Нийт бүртгүүлсэн иргэдийн 50 хувь орчим нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлсэн байна. Тус марафонд өнөөдрийн байдлаар Кени, Япон, Герман, Их Британи, Франц, Орос улсын оролцогчид 42 км, 21 км зайд гүйхээр хүсэлтээ ирүүлжээ. Мөн Австрали, Австри, Америк, Англи зэрэг 22 улсын гүйгчид онлайнаар бүртгүүлсэн байна. Нийт онлайнаар 4334 хүн хандсанаас 1678 хүн баталгаажсан байна.
2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Мөн хоолны өдөрлөг зохион байгуулна. Хоолны үйлчилгээ явуулах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд "Lemonspice"-тай холбогдож хамтрах боломж нээлттэй аж.
Бүртгүүлэх холбоосууд:
- Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
- Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app -> Нүүр цэс -> Улаанбаатар марафон 2024