2024/05/17. Баасан гараг Дугаар: #3011

ОНЦЛОХ

"Улаанбаатар марафон 2024" гүйлтийн энгэрийн дугаарыг олгож эхэллээ

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 02

Гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн жил нийт 30 орны 30,000 гаруй оролцогч, 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 500 гаруй сайн дурын ажилтан тус тус оролцжээ. 

Энэ жил “Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-ны бямба гарагт автомашингүй өдрөөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. 

"Улаанбаатар Марафон 2024" олон улсын гүйлтийн зай төрлүүдтэй танилцаж, өөрийн гүйх төрлийг сонгон бүртгүүлэх боломжтой. 

 "Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн энгэрийн дугаарыг энэ сарын 1-ний өдрөөс олгож эхэллээ.  "Улаанбаатар марафон 2024" - 2024.05.25 Д.Сүхбаатарын талбайд болох юм. 

  • 2024.05.01-05.20 хүртэл 9 дүүргийн Биеийн тамир, спорт хороод дээр 5км-ын гүйлтийн, 
  • 2024.05.15-05.20 хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны нэг давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт 500м, 800м, 1,5км, 10км, 21км, 42км-ын энгэрийн дугаар олгоно.

Нийт бүртгүүлсэн иргэдийн 50 хувь орчим нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлсэн байна. Тус марафонд өнөөдрийн байдлаар Кени, Япон, Герман, Их Британи, Франц, Орос улсын оролцогчид 42 км, 21 км зайд гүйхээр хүсэлтээ ирүүлжээ. Мөн Австрали, Австри, Америк, Англи зэрэг 22 улсын гүйгчид онлайнаар бүртгүүлсэн байна. Нийт онлайнаар 4334 хүн хандсанаас 1678 хүн баталгаажсан байна.

2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.  Мөн хоолны өдөрлөг зохион байгуулна. Хоолны үйлчилгээ явуулах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд "Lemonspice"-тай холбогдож хамтрах боломж нээлттэй аж. 

Бүртгүүлэх холбоосууд:

  • Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
  • Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app -> Нүүр цэс -> Улаанбаатар марафон 2024


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор байгуулна

Засгийн газрын хуралдаанаар /2024605615/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хаана

Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг 5 дугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 5 дугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Тус замыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Марафон гүйлтэд оролцохоор бэлдэж хүмүүс дараах зүйлсийг анхаараарай

"Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох,Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө