2024/05/06. Даваа гараг Дугаар: #3000

ОНЦЛОХ

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэв.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудлыг төрөөс дэмжиж, хамтын түншлэлээр шийдвэрлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.

Хуралдаанаар “Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол батлав.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнөөдөр дараах байршлуудад 18 цаг хүртэл цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 5 дугаар сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 5 сарын 06-ны өдөр ХУД, БЗД, НД, БХД-үүдийн дараах хороо хэсгүүдэд 9-18 цагийн хооронд цахилгааны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, мэс засал зэрэг 5 салбараар “Эрдмийн чуулган" эрдэм шинжилгээний хурал болов

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс 45 дахь жилдээ “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 03

Санал болгох

МИАТ: Орон нутгийн тийзийн үнийг 10 хувиар хямдрууллаа

"Хямд тийз - Хүртээмжтэй нислэг" зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийн тийзийг дахин 10 хувиар хямдрууллаа.МИАТ ТӨХК нь CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө өнгөрсөн сард хүлээн авсан. Дэлгэрэнгүй

— Батцэцэг   4 цагийн өмнө

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   7 цагийн өмнө