2026/08/16. Ням гараг Дугаар: #3832

НОГООН ХУУДАС

"АТАР ХАМТЫН ТӨГӨЛ"-Д 70 МЯНГАН МОД ТАРИАД БАЙНА

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 14

Цөлжилт, шар шороон шуурганд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох Төв аймгийн Баянхангай суманд цөлжилтийг сааруулах зорилгоор "Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.

"Ногоон Ази сүлжээ" ТББ-аас тус суманд 100 га ойжуулалтын талбай байгуулсан бөгөөд жил бүр бүх нийтийн мод тарих өдрүүдэд нутгийн иргэд, төрийн албан хаагчид, хүүхэд залуус төгөлдөө мод тарьдаг уламжлал тогтжээ. Энэ удаад сумын албан хаагчид, ойжуулалтын талбайн ажилтнууд хамтран 500 мод тарилаа. 

“Атар хамтын төгөл”-д таван жилийн хугацаанд шар хуайс, улиас, хайлаас, нарс, голт бор зэрэг Монгол орны цөлжилттэй бүс нутагт хамгийн тэсвэртэй 70 мянга гаруй мод тариад байна.

Мөн цөлжилттэй бүс нутагт ус маш ховор, ихэнхдээ гүний худгаас усны хэрэгцээгээ хангадаг. Тэгвэл уг ойжуулалтын талбайд усны нөөцийг хамгийн үр ашигтайгаар шийдвэрлэж дуслын усалгааны системийг ашиглаж байгаа юм. Ингэснээр усаа хэмнэж, дусал бүр нь модоо услан, зөв зарцуулагдаж байгаа нь ойжуулалтын жишиг төсөл болж байна.

Одоогоор моддын ургалт 83 хувьд хүрээд байна. Энэ нь ойжуулалтын ажлын зохион байгуулалт, арчилгаа хамгаалалтын ажиллагаа тогтвортой хэрэгжиж байгаагийн тод илэрхийлэл юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

 



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хэт халалтын улмаас 5700 гаруй хүн нас баржээ

Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон бүс нутагт хэт халалтын улмаас ноцтой нөхцөл байдал үүсэж, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт ихээхэн нөлөөлж байна.Испани, Франц: Хэт халалтын улмаас ой хээрийн түймэр эрчимживИспани, Францад 40°C-ээс... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 23

ОЙН ГАЗРААС ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар талбайд болж байна.Өдөрлөгийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа ЗГХА Ойн газар болон хамтрагч байгууллагууд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 08

Санал болгох

COP17-ын үеийн болзошгүй эрсдэлд бэлэн байдлаа хамтарсан дадлагаар шалгав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх томилгоот... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03

ЭМЯ: Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах шуурхай арга хэмжээ хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн (2026.08.03) ээлжит хурлаар 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.Хурлын үеэр Эх,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 03