2025/06/05. Пүрэв гараг Дугаар: #3395

ОНЦЛОХ

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 20

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганд өргөн барьж батлуулах болно гэдгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд улмаар аялал жуулчлалын салбараас ДНБ-ний 30, түүнээс дээш хувийг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Шинэчилсэн найруулгын төсөлд дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан аж. Үүнд: 

1. Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилж, тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагыг тодорхой тусгаж, тур оператор, аяллын агентын эрхлэх үйл ажиллагааны ялгаа заагийг нарийвчлан тусгажээ. 

2. Тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгох зорилгоор аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын бүсийг улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс байдлаар ангилах, бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг тусгасан.

3. Нутгийн иргэдэд түшиглэсэн нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, малчид эвлэлдэн нэгдэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодлогоор дэмжлэг үзүүлэхээр заасан.

4. Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан нэр томьёоны тайлбарт нийцүүлэн боловсруулж, тодорхойлсон.

5. Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгов. Тухайлбал, харьяалах нутаг дэвсгэртээ жуулчин болон аялагч байрлах отоглох цэгийн хураамжийг тогтоох эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд,  отоглох цэгийн байршлыг тогтоох, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах эрхийг сум, дүүргийн Засаг даргад, дэвсгэртээ жуулчны мэдээллийн төв байгуулах эрхийг аймаг, Нийслэлийн Засаг даргад олгож, отоглох цэгийн менежментийг хувийн хэвшил гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хангуулах байдлаар тусгасан.

6. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулсан.  

7. Ан агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль, янгир, идлэг шонхрыг агнах, тул загасыг барих, агнах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

8. Төрөөс аялал жуулчлалыг дэмжих чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулж, сангийн эх үүсвэрийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацийн үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлэх ба сангийн хөрөнгийг агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэхэд зарцуулахаар зохицуулсан. 

9. Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 

10. Аялал жуулчлалыг мэргэжлийн холбоог байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох, жуулчны хөтчийг бүртгэх, үнэмлэх олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тус тус тусгажээ.



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

МИАТ: Групп аялагчдад 8+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа

МИАТ ТӨХК  энэ зуны нислэгийн нээлтийг тохиолдуулан хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ аялах төлөвлөгөөтэй үйлчлүүлэгчдэдээ зориулан 8+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа.Мөн 6-р сарын 10-с өмнө дараах нэмэлт хөнгөлөлтүүдийг авах боломжтой. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Глобал Кейр олон улсын байгууллага санамж бичиг байгууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл,  БНЭУ-ын Глобал Кейр олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч, төслийн удирдагч хатагтай Жиоти Мехта нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.Санамж бичгийн хүрээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Хялбаршуулсан горимын зохицуулалтыг хэвээр үлдээж, босго дүнг 400 сая төгрөг болгохоор хуульд тусгажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж /2025.06.04/ Татварын хуулийн цогц шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө