2025/04/29. Мягмар гараг Дугаар: #3358

НОГООН ХУУДАС

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 

2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр дундаа 7 дугаар сарын хэт халалтын үеэр Европын өмнөд хэсгийн 41 орчим хувь нь  маш хүчтэй, хэт халууны дарамтанд орсон байна. Мөн гамшигт үер, ган гачиг, хүчтэй шуурга, түүхэн дэх хамгийн том ойн түймэрт өртсөн талаар дурдав. Европ нь дэлхийн хамгийн хурдан дулаарч буй тив болоод байгаа бөгөөд өнгөрсөн жил дэлхийн хэт халалт, темпратурын дээд цэгт хүрсэн байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хэт халалтаас үүдэлтэй нас баралт 30 хувиар нэмэгджээ. 2023 онд халуунаас үүдэлтэй нас баралтын тоог тодорхой зарлаагүй ч, 2022 онд хэт халалтын улмаас 70 мянган хүн нас барсан бөгөөд энэ тоог давсан гэж таамаглаж буй аж. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цаг уурын эрс тэс үзэгдлүүд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ба 2024 онд өмнөхөөс илүү эрсдэл дагуулж болзошгүйг мөн анхаарууллаа. 

46 хэмээс дээш халах үед "халууны стресс"-т өртөж, эрүүл мэндэд сөргөөг нөлөөлөх тул халуунд цохиулахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг зөвлөв. Хүмүүс хэт халууныг үл тоосноос болж хүндрэх, ялангуяа өндөр настай, хүүхэд, өөр бусад өвчтэй хүмүүс илүүтэй өртөж байгаа тул цаг уурын байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагахыг санууллаа. 

Эх сурвалж: Guardian, DW






Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Монгол орны жилийн дундаж агаарын температур +2.55 хэмээр дулаарчээ

Монгол орны нутаг дэвсгэр дээр жигд шахам тархан байрласан цаг уурын ажиглалтын урт цуваат 45 өртөөдийн мэдээгээр тооцоолоход Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2024 оны хооронд 2.55°С/85 жил (p<0.05 буюу статистик... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 07

Байгаль хамгаалагч нарын хувцас хэрэглэл хангалтгүй байна

Зүүн бүсэд түймэр унтраахаар ажиллаж байгаа Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Овоо сумдын байгаль хамгаалагчдаас нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг ирүүлжээ. Түймрийг цаг алдахгүй унтрааж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 12

Санал болгох

БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлнэ

онгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй өнөөдөр /2025.04.28/ Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

ЭМД-ын тогтолцооны талаар өргөн хүрээний судалгаа, дүн шинжилгээ хийх санал хэлэв

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр