2025/06/08. Ням гараг Дугаар: #3398

ОНЦЛОХ

Ирэх жилүүдэд орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 30

Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны хороо байгуулагдаж Ерөнхий сайд ахлахаар болсон. Дэд даргаар нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажиллах юм. Тэрбээр, 

“Хуримтлалын сан”-гийн хамгийн гол зорилт бол ИРГЭДЭЭ  ОРОН СУУЦЖУУЛАХ.  Бид ирэх 4 жилд шинээр гэр бүл болсон, анх удаа байр авч байгаа болон гэр хороололд амины орон сууц барьж буй иргэд, төрийн албан хаагчид гэх мэт  зорилтот бүлгийн 150 мянган айлыг орлогод нийцсэн орон сууцанд хамруулахаар төлөвлөж байна.

Манай улсад ипотекийн эрэлт хэрэгцээ маш их байна. Жилдээ 20 мянга орчим өрх шинээр байр авдаг бөгөөд үүний 6 мянга нь ипотекийн зээлд хамрагддаг. 6-8 мянга нь арилжааны банкны зээлд хамрагддаг. Үлдсэн хэсэг нь 30 хувиа төлсөн ч ипотекийн зээл авахаар 2-3 жилээр дугаарладаг. Жил бүр ипотекийн зээлийн төлбөрт 1,1 их наяд төгрөг Монгол банкнаас гардаг.

Бид цаашдаа ”Хуримтлалын сан”-гийн орлогоос жил бүр 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн зах зээл рүү нийлүүлэх гэж байна" гэсэн юм. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Глобал Кейр олон улсын байгууллага санамж бичиг байгууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл,  БНЭУ-ын Глобал Кейр олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч, төслийн удирдагч хатагтай Жиоти Мехта нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.Санамж бичгийн хүрээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 05

Хялбаршуулсан горимын зохицуулалтыг хэвээр үлдээж, босго дүнг 400 сая төгрөг болгохоор хуульд тусгажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж /2025.06.04/ Татварын хуулийн цогц шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 05

Санал болгох

Сэрэмжлүүлэг: Хуурамч гэрээгээр байр худалдан аваад 120 сая төгрөгөөр залилуулжээ

“Жолооны үнэмлэх гаргаж өгнө”, “визэнд оруулна”, “байр түрээслүүлнэ” зэрэг санал төөрөгдүүлэх, залилангийн хохирогч болсон тохиолдлууд.Бодит 3 кейс:Аяллын урамшуулалд итгээд — 2 сая төгрөгВизний үйлчилгээ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр