Сонгуулийн тухай хуульд дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсооно.
Энэ талаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр дараах мэдээллийг өглөө.
Сонгогчийн шилжилт хөдөлгөөн гэсэн ойлголт байдаг. Тухайн хэсэг, тойрогт ажиллах сонгуулийн ажилтан, хамгаалалтад ажиллаж байгаа цэрэг цагдаа шилжилт хөдөлгөөн хийж болдог. Харин иргэний шилжилт хөдөлгөөн 4 сарын 29-нд зогсоно.
Улаанбаатар хот 1.730.000 оршин суугчтай. Урьдчилсан байдлаар гаргасан сонгогчийн нэрийн жагсаалтаад 1.090.000 хүний нэрсийг гаргасан. Энэ бас хасагдах магадлалтай.
Иргэд www.burtgel.gov.mn цахим хуудаст нэвтрэн “Байнга оршин суугаа хаяг дээр амьдарч буй иргэдийн мэдээлэл шалгах” цонхоор эсхүл www.check.burtgel.gov.mn холбоосоор хандан өөрийнх нь хаяг дээрх бүртгэлээ шалгах боломжтой.
БИЧЛЭГ: