2024/05/21. Мягмар гараг Дугаар: #3015

ОНЦЛОХ

МИАТ-ийн хоолыг 15 жил хариуцсан “Нүхт тур” ХХК шүүхэд давж заалдсан ч ялагджээ

— Б.Батцэцэг   2024 оны 05 сарын 09

МИАТ-ийн хоолыг 15 жил нийлүүлсэн "Нүхт тур" ХХК нь 2023 онд МИАТ-ээс зарласан "Зорчигчийн хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх" тендерт ялагдаж, улмаар шүүхэд хандсан ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. "Нүхт тур" компани нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх /2024.05.07/ хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Тодруулбал, "Нүхт тур" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, МИАТ ТӨХК, МИАТ ТӨХК-ийн Зорчигчдын хоол /Катеринг/-ийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 08-ны өдрийн 212 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг /2024.05.07/ Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцсэн байна. 

Шүүхээс ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Товчхондоо МИАТ-ийн хоолыг нийлүүлэх тендерийн маргаанд Т.Хандсүрэнгийн "Нүхт тур" компанийг сонгон шалгаруулаагүй нь хууль зөрчөөгүй гэж хоёр шатны шүүх үзлээ. 

Эргэн сануулахад, МИАТ компани 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр "Нүхт тур" ХХК-тай "МИАТ ХК-ийн Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээ", мөн тус өдрийн маргааш /2009.07.24/ нь "Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх гэрээ" гэгчийг байгуулж, “Зорчигчийн хоол” буюу катерингийн үйлчилгээгээ тус компанид шилжүүлээд 15 орчим жил буюу 2024 оны 1 дүгээр сар /2024.01/-ыг хүргэсэн байдаг. Харин "МИАТ" ТӨХК-аас хуулийн дагуу 2023 оны 10 дугаар сар /2023.10/-д “Зорчигчдын хоол /Катеринг/” нийлүүлэх тухай 9,5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендер зарлаж, улмаар тус тендерт "Нүхт тур" ХХК шалгараагүй байдаг. Тиймээс тухайн компани нь дээрх тендертэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг юм. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

D вирусийн эмчилгээний булевиртид эмийн үнийг бууруулах талаар хэлэлцээр хийж байна

УИХ-аас Гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 17

Санал болгох

Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэх төлөвтэй байна

Сүүлийн жилүүджд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.05.17/ нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнийн нэг нь "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө