2026/06/12. Баасан гараг Дугаар: #3767

НОГООН ХУУДАС

ОЙН ГАЗРААС ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 08

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар талбайд болж байна.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа ЗГХА Ойн газар болон хамтрагч байгууллагууд хамтран оролцож, ойн салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахын зэрэгцээ тарьц суулгац, ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн хортон шавжтай тэмцэх арга технологи, дэвшилтэт тоног төхөөрөмж, боловсрол сургалт, санхүүжилтийн боломжуудын талаар иж бүрэн мэдээлэл, зөвлөгөөг хүргэн ажиллаж байгаа аж. 

Иргэдэд дараах үйлчилгээг үзүүлж байна. 

  • Ойн салбарын бодлого, үйл ажиллагаа, “Тэрбум мод” хөдөлгөөний талаарх мэдээлэл
  • Мод тарих, арчлах, зүлэгжүүлэх зөвлөгөө
  • Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа
  • Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын аргачлалын танилцуулга
  • Ойн хортон, хөнөөлт шавжтай тэмцэх технологийн зөвлөгөө
  • Геодезийн хэмжилт, дрон төхөөрөмжийн танилцуулга
  • Ойн чиглэлийн их, дээд сургуулийн хөтөлбөр, элсэлт, тэтгэлгийн мэдээлэл
  • Төсөл, хөтөлбөр, буцалтгүй санхүүжилтийн боломжууд
  • Иргэдийн асуултад хариулах, зөвлөгөө өгөх нээлттэй үйлчилгээ. 

Тус “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"АТАР ХАМТЫН ТӨГӨЛ"-Д 70 МЯНГАН МОД ТАРИАД БАЙНА

Цөлжилт, шар шороон шуурганд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох Төв аймгийн Баянхангай суманд цөлжилтийг сааруулах зорилгоор "Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна."Ногоон Ази... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 14

МОНГОЛ УЛС COP17-ЫН ХҮРЭЭНД “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ХЭРЭГЖҮҮЛНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Бүгд Найрамдах Казахстан Улсад болж буй “Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт”-д оролцож байна. Regional Ecological Summit 2026 (RES2026) арга хэмжээ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 23

Санал болгох

Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09