2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

ОНЦЛОХ

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. 

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс, Улаанбаатарт 238, Архангайд 10, Говь-Алтайд 6, Дархан-Уул аймагт 42, Дорноговь аймагт 5, Сүхбаатар аймаг 31, Увс аймагт 6 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Анхны тохиолдол бүртгэгдсэн 2025 оны 2 сарын 18-аас хойш нийтдээ 7174 тохиолдол бүртгэгдсэнээс 5444 хүн нь эдгэрсэн. 

Яг одоогийн байдлаар 1099 хүн гэрийн хяналтад, 626 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байна. 

87 нь хөнгөн, 505 нь дунд, хүнд 33, маш хүнд 1 байна.

Эрчимт эмчилгээний тасагт 10 хүнд хүүхэд эмчлэгдэж байна.

Өнгөрсөн 7 хоногт гурван нас баралт бүртгэгдэж, нийт 5 хүн нас баржээ. 

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзэхэд, 9 сар – 2 насны 32 хүүхэд, 3-4 насны 10, 5-9 насны 51, 10-14 насны 149, 15-19 насны 50 байна.

Эдгээр хүүхдүүдийн оношийг харахад 71.2 хувь нь вакцинд хамрагдаагүй, 1 тунтай 7.8 хувь, 2 тунтай 16 хувь, товлолт нас нь болоогүй хүүхдүүд 5 хувийг эзэлж байна. 

Вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдвар тул дархлаажуулалтад хамрагдаагүй бол хамрагдах шаардлагатайг зөвлөв. ХӨСҮТ-д 24 цагийн Дархлаажуулалтын цэг ажиллаж байна. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СОШИАЛ МЕДИАГ ХЯТАДУУД ЧИГЛҮҮЛДЭГ ҮҮ?

Калифорни мужийн Аркадиа хотын дарга Эйлин Ванг Хятадын тагнуул байсан гэж буруутгагдан шүүгдсэн билээ.Вангийн шүүхэд дэлгэгдсэн баримтууд дотор онцгой анхаарал татахуйц нэг баримт олдсон нь АНУ дахь Хятадын сүлжээ нь дан ганц тагнуулуудаар... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   12 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө