2024/05/02. Пүрэв гараг Дугаар: #2996

ГЭГЭЭН АНИР

The Color Event UB 2016

—   2016 оны 09 сарын 05

“Эерэг сэтгэлгээний төлөө гүйцгээе” уриатай The Color Event UB 2016 арга хэмжээ 9 сарын 11-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-д зохион байгуулагдах гэж байна.

2012 онд АНУ-ын Юта мужид анх зохиогдсон энэхүү дэлхийн арга хэмжээ нийслэлийн залууст тун шинэлэг, өнгөлөг цаг мөчийг бэлэглэдэг юм.

 Ноднин жил Color event-д Улаанбаатарт амьдардаг гадаадын иргэд нийлсэн 1500 гаруй залуус оролцсон гээд боддоо.

Залуу сэтгэлгээтэй, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг л бол уншигч та гүйлтэд нэгдэх боломжтой. 10-аас дээш насны хүн бүр оролцож болох тул хүүхдүүдээ дагуулаад гүйсэн ч болно.

Оролцогчдыг гараанаас бариа хүртэл өөр өөрөнгийн будгаар будна, барианд орсны дараа хоорондоо будгаар байлдан хөгжилдөж, зургаа татуулан, цоглог хөгжмийн хэмнэлтэй after party-д оролцож амралтын өдрөө цоо шинэ мэдрэмжийг авах боломжийг өгдөг. 

Тасалбарын үнэ: 30000₮
Тасалбарт:
1. Color Event UB гэсэн лого бүхий цагаан футболка
2. Нүд хамгаалах зориулалтаар хар нүдний шил
3. 100 гр өнгөт будаг (Уг будаг нь өнгө оруулсан эрдэнэшишийн нунтаг цардуул бөгөөд эрүүл мэндэд ямар ч аюулгүй. Мэргэжлийн Хяналт, лабораториор шинжлэгдсэн. Олон улсад хэрэглэгддэг стандарт будгийг нь авчирсан байгаа.)
4. Уух зүйл үнэгүй дагалдана.




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

"National Life"-ийн захирал Г.Монголхүү: Бид 412 сая төгрөгөөр нэг хүний элэг солиулж, 10000 хүнд нөхөн төлбөр олгоод байна

Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2019 оны 12 сарын 03

Санал болгох

Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдлээ

Засгийн газрын ээлжид хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.Тус... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

МЭДЭГДЭЛ: Фэйсбүүкт сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хаягаа заавал баталгаажуулах шаардлагатай

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг хийлээ. Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө