2024/05/02. Пүрэв гараг Дугаар: #2996

ОНЦЛОХ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 19

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно” гэдгийг онцлов.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.

Тэрбээр, Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу одоо байгаа өмчийг бүрэн гүйцэт хүлээж авах, удахгүй болох төрийн их баяр наадмын бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулах, цаашлаад жилийн 4 улирал ашиглалттай урлаг соёл спортын арга хэмжээ явдаг бүрэн автомат дээвэртэй орчин үеийн 20-30 мянган хүний суудалтай Азидаа нэр хүнд бүхий шинэ мулти цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийг олон нийтэд танилцуулах, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргах бэлтгэл ажлыг хангах үүргийг хүлээж авлаа. Орчин үеийн сүпер ганц стадионтой болох бол нийт нийслэл хотын иргэдийн тэр дундаа залуучууд бидний том мөрөөдөл юм. Гадна дотны томоохон тэмцээн уралдаан урлаг соёлын томоохон тоглолт хүлээн авахад бидэнд том сав хэрэгтэй байгаа. Доороо маш том зогсоолтой маш гоё төлөвлөлт хийдэг дэлхийн шилдэг аренаагаар дагнасан зургийг компаниудад санал тавина. Богино хугацаанд хурдтай ажиллах болно" гэдгээ өөрийн цахим хуудастаа бичжээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Улаанбаатарт нэмж худаг гаргах зөвшөөрөл ОЛГОХГҮЙ

Нийслэл хот, зуслан, суурьшлын бүсэд нэгдсэн төлөвлөлтгүйгээр ундны усны зориулалтаар худаг гаргах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар хүрээлэн буй орчин, хөрс усны бохирдлыг бий болгож, усны нөөцийг хомстуулах шалтгаан болж... Дэлгэрэнгүй

— Батцэцэг   өчигдөр

Гадаадад эмчилгээ хийлгэсэн зардлын 20-50 хувийг буцаан олгох эрх зүйн орчин бүрдлээ

Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувь хэмжээг 4-10 нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдэв. Монгол Улсад эмчлэх боломжгүйн улмаас гадаад оронд эмчилгээ хийлгэсэн иргэдэд эмчилгээний зардлын 5 хувийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдлээ

Засгийн газрын ээлжид хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.Тус... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

МЭДЭГДЭЛ: Фэйсбүүкт сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хаягаа заавал баталгаажуулах шаардлагатай

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг хийлээ. Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө