2025/06/19. Пүрэв гараг Дугаар: #3409

ОНЦЛОХ

У.Хүрэлсүх: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 29

Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр, Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя" хэмээв. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажлаа хүлээн авлаа

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар томилогдож өнөөдөр /2025.06.18/ ажлаа хүлээн авлаа. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан энэ үеэр, Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн сайд болдог жишиг тогтож буйд талархаж буйгаа илэрхийлээд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгээр 128 сэжигтэй тохиолдол илэрчээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж эрүүл мэндийн салбарт хийж буй цахимжилт анхан шатны байгууллагуудад хэрхэн хэрэгжиж, ямар бэрхшээл тулгарч буйг газар дээр нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 06 сарын 17

Санал болгох

Асрамжийн газарт хөрөнгө мөнгөнөөс илүү хүнлэг сэтгэл, хандлага дутахын зовлон нүүрлэжээ

Асрах газар ахмадуудыг асарч чадаж байна уу?Улсын хэмжээнд 3963 ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтэрт, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжинд байгааг ХЭҮК-ын судалгаанаас харж болно. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаав

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө