2024/05/20. Даваа гараг Дугаар: #3014

ОНЦЛОХ

Ухаалаг самбар, хяналтын камертай автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 08

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад оруулжээ. 

Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой. Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах боломжтой аж. 

Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1115 автобусны буудал бий. Үүний 59 нь автобусны эцсийн зогсоол. Нийт автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгдээгүй байсныг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн автобусны 19  буудлыг шинээр ашиглалтад орууллаа. Шинэ автобусны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан бид автобусны чиглэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор байгуулна

Засгийн газрын хуралдаанаар /2024605615/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 16

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хаана

Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг 5 дугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 5 дугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Тус замыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 16

Санал болгох

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 17

Марафон гүйлтэд оролцохоор бэлдэж хүмүүс дараах зүйлсийг анхаараарай

"Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох,Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 17