2025/01/14. Мягмар гараг Дугаар: #3253

ОНЦЛОХ

Үндэсний их баяр наадмын үеэр хоол, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг авч эхэлнэ

— Ч.Баяржаргал   2023 оны 06 сарын 27

Үндэсний их баяр наадмын үеэр,

  • Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, 
  • Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Хүй долоон худагт, 
  • Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-аас Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home  цахим бүртгэлийн системээр 2023 оны 6 сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 6 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. 

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тухайн дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина. 

Бүрдүүлэх материалын жагсаалт: 

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Бүртгэлийн хуудас; 
  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлийн хуудас; /igov.mn/
  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэх; 
  • Тогооч болон ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх).

2. Худалдаа эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад худалдаа, үйлчилгээ (хүнсний худалдаа, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас, малгай, хүүхдийн тоглоомын худалдаа, бусад) чиглэлээр тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт: 

  • Хүнсний худалдаа эрхлэх бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас /igov.mn/, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх);
  •  Худалдаалах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, зураг.

3. Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад нийслэлийн нутаг дэвсгэрт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд  байх шаардлага тавина. 

Бүрдүүлэх материалын жагсаалт: Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулга, зураг.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Утааны хэлэлцүүлэгт оролцох иргэн, хуулийн этгээдийн төлөөллийг бүртгэж байна

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу, УИХ-аас Утааны талаарх ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 01 сарын 09

Багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлнэ

Багш, эмч нарын цалин хөлсийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган хуульчилж нэмэгдүүлэхээр болсон талаар мэдээлэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Өөөдөр иргэдтэй жинхэнэ тулж ажилладаг, төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 01 сарын 09

Санал болгох

Сэрэмжлүүлэг: 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагджээ

Нийслэл хотын хэмжээнд 2024 онд 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа иргэдийн 816 буюу 61.3 хувь нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхэд 213... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Орон нутгаас ирсэн оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж авдаг боллоо

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа. Шинэчлэгдсэн журам хэрэгжиж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө