2025/04/27. Ням гараг Дугаар: #3356

ЭМЧИЙН ӨРӨӨ

Уруудаж явах, шатаар буухад өвдгөөр өвдөж байвал мэргэжлийн эмчид ханд

— Ч.Баяржаргал   2024 оны 08 сарын 16

Үений үрэвслүүдээс хамгийн элбэг тохиолддог, мөгөөрс болон үений зөөлөн эдүүдийг гэмтээдэг үений сөнөрөлт, давшингуй явцтай архаг өвчинг “Остеоартрит” буюу яс үений үрэвсэлт өвчин гэнэ. Үүний дотор өвдөгний үений остеоартрит голлох байр суурийг эзэлдэг.

Судалгаагаар, 40-өөс дээш насны ихэнх хүмүүс уг өвчинд нэрвэгдсэн байна. Дэлхий нийтээрээ өвдөгний үений остеоартроз буюу элэгдэл өвчин залуужиж буй талаар “Өвдөлтийн олон улсын хурлууд"-д судалгаа хийгдсэн илтгэлүүд тавигдаж байна.

Өвдөг яс үений үрэвсэлд нөлөөлөх хүчин зүйл нь таргалалт, хооллолт, гэмтэл, төрөлхийн гаж хөгжлүүд. Монгол хүмүүсийн дунд элбэг тохиолдох шалтгаан нь шим тэжээлтэй хоол хүнсээ хэрэглэхгүй байгаа явдал.

Ихэнх нь таргалалт, хооллолт зэрэг амьдралын буруу хэв маягтай холбоотой байна. Өвдөг нь биеийн жингийн ачааллын 80 хувийг дааж явдаг гол эрхтэн гэдэг утгаараа жин нэмэгдэхэд үений мөгөөрсөн жийргэвчийг дарж гэмтээж, шингэн багасах үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог.

УХТЭ-ийн Өвдөлт намдаах хэсэгт хандаж буй өвдөг нь өвдсөн хүмүүсийн бараг 80 хувь нь хүнд буюу 3,4-р шатандаа орчихсон, архаг өвдөлттэй хүмүүс байна. 40 наснаас эхлэн урьдчилан сэргийлэх зорилгоор өвдөгний рентген авхуулах хэрэгтэй. Өвдгөөр өвдөх, шажигнаж дуугарах, доошоо уруудах ялангуяа шатаар буух, уулын уруу алхахад илүүтэй өвдөх зовуурь илэрч байвал яаралтай үзүүлж зохих арга хэмжээг авах шаардлагатай.

Өвдөгний үений өвдөлт, остеоартрит өвчин түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлогдсон бол ямар эмчилгээ хийлгэх, анхаарах зүйлсийн талаар Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн зөвлөх эмч, АУ- ны доктор  Ш.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Анаболик стероид бэлдмэлийн замбараагүй хэрэглээ эр бэлгийн эсийн чанар буурч, үргүйдэлд хүргэх нэг шалтгаан болж байна

Нийт үргүйдлийн шалтгааны тал хувийг эрэгтэй үргүйдэл дангаар эзэлж байна. Иймд эрэгтэй үргүйдлийн шалтгаан, урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний талаар "CLWH" эмнэлгийн нөхөн үржихүй, үргүйдлийн эмч Э.Мөнхбаяртай... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 25

Тархвар судлаач эмч Д.Оюунгэрэл: Хүүхэд өндөр халуурах, бөөлжих, биеэр нь тууралт гарах шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай

Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол батлагдсан ба өнөөдөр /2025.01.31/ ХӨСҮТ рүү гэр бүлийн хамт шилжүүлжээ. Менингококкт халдвар нь эрүүл хүний биед ороод дунджаар 5-7 хоног, багадаа 3, ихдээ 10 хоногийн нууц хугацаатай байдаг. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 01 сарын 31

Санал болгох

Монгол, БНСУ хоёр улсын гадаадын иргэдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг хийв

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ,... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 04 сарын 25

Ирэх сарын 1-ээс Сөүл чиглэл рүү өдөрт хоёр удаагийн шууд нислэгтэй болно

МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэгийн давтамж нэмэгдэж 2025 оны 05 сарын 01-ний өдрөөс 10 сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд  өдөрт хоёр удаагийн шууд нислэгтэй боллоо. Зорчигч та Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн цагийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 25