2024/05/06. Даваа гараг Дугаар: #3000

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Мөн зонхилон тохиолдож буй сэтгэцийн эмгэгийн 16.2 хувийг архаг ядаргаа, 17.5 хувийг органик бус нойргүйдэл эзэлж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн вебсайтад байршуулсан "Архаг ядаргаа байгаа эсэхийг тодорхойлох сорил"-д 2023 онд 1254 хүн хамрагдсанаас 612 буюу 49% нь архаг ядаргаатай байжээ. Нас, хүйсээр нь авч үзвэл, 87% нь эмэгтэйчүүд, 13% нь эрэгтэйчүүд. 

Архаг ядаргаа нь хүн амын дунд түгээмэл тохиолдож буй тул үүсэх шалтгаан, ялган таних шинж тэмдгүүдийг мэдэх, ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө хүргэе. 

Архаг ядаргаа үүсэхэд санаа зовох, түгших, сэтгэл гутрах зэрэг сэтгэл хөдлөлийн, нойрон дундаа сэрэх, хар дарах зэрэг нойртой холбоотой, хэт ачаалалтай ажиллах, ажил амралтаа зохицуулахгүй байх, тогтмол цагт унтахгүй, буруу хооллолттой зэрэг амьдралын буруу хэвшил болон бие махбодтой холбоотой хүчин зүйлс нөлөөлдөг. 

Архаг ядаргааны үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.

Бие махбодын талаас

  • Амархан ядрах, тамир тэнхээ муудах
  • Амарсан ч ядаргаа тайлагдахгүй байх 
  • Ажлын ялимгүй ачаалал даахаа болих
  • Биеийн эрч хүч, сэргэлэн цовоо байдал алдагдах 
  • Толгой өвдөх, эргэх 
  • Нойр хямрах
  • Зүрх дэлсэх, даралт хэлбэлзэх
  • Ходоод гэдэс хямрах
  • Булчин, үе мөчөөр өвдөх
  • Дуу чимээнд мэдрэг болох 
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • үс унах

Оюун сульдлын талаас

  • Ажлын чадвар, бүтээмж буурах
  • Анхаарал төвлөрөлт муудах 
  • Оюуны хүч шаардсан ажил хийхэд амархан ядарч сульдах
  • Сэтгэн бодох чадвар буурах
  • Мартамхай болох

Сэтгэл санааны талаас

  • Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох 
  • Амархан уйлах, баярлах, гомдох
  • Уур уцаар ихсэх, биеэ барих чадвар буурах
  • Сэтгэл түгшиж тайван биш болох, сэтгэлээр унах
  • Биеэ чагнамтгай болох

Архаг ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй. Харин үүсгэгч хүчин зүйл, шалтгааныг харгалзан эмчилгээ хийдэг. Тухайлбал, сэтгэл зүйн гаралтай ядаргаа байвал стресс тайлах арга, амьдралын буруу хэвшлээс болж архаг ядаргаа үүссэн бол зөв дадлыг хэвшүүлэх сэтгэл заслын аргуудыг ашиглана. 

Мөн хамгийн чухал аргуудын нэг бол чанартай нойр авах, дасгал хөдөлгөөн зайлшгүй юм. Хэрэв бие махбодын эмгэгийн шалтгаантай үүссэн бол суурь эмгэгийг эмчлүүлэх шаардлагатай. Дээрх шинж тэмдгүүд гурван сараас дээш хугацаанд үргэлжилбэл мэдрэл, сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. 

Та өөрийгөө архаг ядаргаанд орсон эсэхийг шалгах сорилд дараах холбоосоор орж хамрагдаарай. https://ncmh.gov.mn/home/#/quiz

Мөн та СЭМҮТ-ийн 24 цагийн лавлах 1800-2000 утсанд холбогдон мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Аюулгүй Сонголт: Бэлгийн боловсролыг сэтгэл зүй, зан чанарт суурилсан байдлаар олгох нь илүү үр дүнтэй

БЗДХ-аар өвчлөгсдийн 43.5 хувь нь 15-24 насныхан байнаӨсвөр үеийнхэн харьцангуй эрт бэлгийн хавьталд орж байгаа буюу 17-18 насныхны 34.5 хувь нь бэлгийн хавьталд орсон байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 03

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Санал болгох

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2 цагийн өмнө

Өнөөдөр дараах байршлуудад 18 цаг хүртэл цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 5 дугаар сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 5 сарын 06-ны өдөр ХУД, БЗД, НД, БХД-үүдийн дараах хороо хэсгүүдэд 9-18 цагийн хооронд цахилгааны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө