2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

356 мянган хүн эрт илрүүлэгт хамрагдсанаас 190 мянган хүнд өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 06

ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик  үзүүлэлтийг танилцууллаа. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн гадрын дарга Д.Баярболд: 2022.09.29-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 356,141 хүн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсанаас 157,958 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 198,183 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр иргэдийн 50.1 хувь нь Улаанбаатар хотоос, 49.9 хувь нь орон нутагт хамрагджээ.

Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.7 хувь нь 0-17 насны хүүхэд бол 35.3 хувь нь 18-аас дээш насныхан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Завхан аймгийн иргэд идэвхитэй хамрагдаж байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Эрт илрүүлгийн үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амаас өвчлөлийн 189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 109,526 (57.9%) эмэгтэй, 79,580 (42.1%) эрэгтэйчүүд байна.

  • Өвчлөлийн 64.8 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 
  • 9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 
  • 6 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 
  • 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 
  • 4.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 89.9 хувийг эзэлж байна.

0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлоос, 

  • Шүд цоорох өвчлөл хамгийн их буюу нийт өвчлөлийн 65,940 буюу 73.0 хувь, 
  • Шүдний гажиг 2,625 буюу 2.9 хувь, 
  • Хараа муудах 1,803 буюу 2 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. 

Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 53,178 тохиолдол буюу 80.6%-ийг 6-17 насны хүүхэд эзэлж байна.

Мөн хүүхдийн өвчлөлийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн хүүхдийн дунд 17 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 44 тохиолдол бүртгэгджээ.

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас 73,070 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс,

  • Ходоодны үрэвсэл 18,231 буюу 25.0 хувь, 
  • Улаан хоолойн сөргөө 4,485 буюу 6.1 хувь, 
  • Бөөрний сувганцрын завсрын нефрит 3,735 буюу 5.1 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. 

Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хавдрын 112 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Тодруулбал, 31-45 насны ангилалд 31 тохиолдол, 46-60 насны ангилалд 81 тохиолдол бүртгэгджээ. 31-45 насныхны дунд ходоодны өмөн 32.3 хувь, хөхний өмөн 19.4 хувь, Элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 16.1 хувийг эзэлжээ.
Харин 61-ээс дээш насны ангилалд 25,651 хүнээс өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 5,703 буюу 22.2 хувь, анхдагч даралт ихсэх 1,969 буюу 7.7 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 1,770 буюу 6.9 хувийг эзэлж байна. Тус насны ангилалд хорт хавдрын 103 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 36.9 хувь, ходоодны өмөн 29.1 хувь, улаан хоолойн өмөн 9.7 хувийг эзэлж байна.




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө