2024/04/29. Даваа гараг Дугаар: #2993

НОГООН ХУУДАС

Айл бүр хашаандаа мод тарьцгаая

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 21

Дэлхий даяар секунд бүрд нэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх ой мод үгүй болдог. Ой мод хорогдсоноор жилд 10,000-100,000 зүйлийн ургамал, амьтан устаж үгүй болж байгаа тухай “Global Warming” сануулжээ. Одоогийн байдлаар дэлхийд нийт 3.04 их наяд мод байгаа ч жил бүр 15 тэрбум мод устаж байна. Энэ хэвээр жил бүр ой модоо устгасаар байвал манай дэлхий ердөө 200 жилийн дотор ямар ч модгүй болох тооцоо гарчээ.

Ямар их хорт утаа, бодисыг тогтоон барьж байдаг нь дараах тоо баримтаас харагдана.

  • Нэг га ой жилдээ 40-100 тн тоосыг өөртөө барьдаг бөгөөд 20 сая м3 агаарыг цэвэрлэдэг.
  • Нэг том мод хоногт 180 литр хүчилтөрөгч ялгаруулдаг.
  • 2-5 ширхэг мод хүний хүчилтөрөгчийн хоногийн хэрэгцээг хангадаг.
  • Зуны улиралд 1 ширхэг хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, голт бор 1.6 кг, шар хуайс 0.2 кг хүртэл тоос, шороог навчныхаа гадаргуу дээр буулгадаг байна.

Ой бидэнд амьсгалах агаар, уух ус, идэх хоол, анагаах эмийн ургамлууд гээд маш их зүйлийг үнэгүй өгдөг боловч бид ой модоо хайрлаж байна уу гэдгийг хүн бүр бодох цаг иржээ. Ойн хомсдолын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. 

Судалгаагаар манай улсын газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Сүлийн 5 жилийн турш жил бүр 100-200 мянган га газрын ой түймэрт өртөн устаж байгаа. Нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Хаврын шороон шуурга говийн бүсээс хальж хангайн нутгуудаар шуурч байна. Агаарын бохирдол, тоосжилт, шороон шуурга, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол зөв газартаа зөв модыг зөв тарьж ургуулах гэдгийг салбар бүрийн мэргэжилтнүүд хэлж сануулсаар. 

Хүн амын талаас илүү нь багшралдан амьдарч буй нийслэлийн бүс нутгийн агаарын бохирдлыг Богд-Уул болон хот орчмын ногоон бүсийн модод арилгах гэж бүх ачааллаараа ажиллаж байгаа гэж хэлж болно. Харин эдгээр ой мод жил ирэх тусам гэмтэж, огтлогдож, шавжинд идүүлж, шатаж хорогдсоор, нийслэл маань улам сааралтан тоос шороонд дарагдаж буйг энэ хаврын зурагнаас харж болно. Хотын энэ их тоосжилтыг багасгах арга зам нь ой модоо хамгаалах, ойжуулалт, нөхөн сэргээлтээ эрчимтэй хийх, айл бүр хашаандаа мод тарьж ургуулах явдал. 

Ногоон уушги болох ой мод ус чийгийн тэнцвэрийг барьж, агаарыг цэвэршүүлэн, хорхой шавж, амьтан ургамлын амьдрах орчин болж байдаг тогтвортой хөгжлийн хамгийн том баялаг билээ. Мод дагаж ус гэдэг. Ногоон байгаль, ой модоо хамгаалж үр хойчдоо онгон дагшин хэвээр нь үлдээхийн тулд та бидний хийж чадах, үнэлж баршгүй хөрөнгө оруулалт бол мод тарих юм шүү. 

Монгол Улс цөлжилтийн эсрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтээрээ мод тарьж тэмдэглэдэг уламжлалтай. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26