2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

НОГООН ХУУДАС

Анагаагч бодис ялгаруулагч "Шаргал үхэрдээ" загасны талаар сонирхолтой баримтууд

— Ч. Баяржаргал   2021 оны 06 сарын 11

Doctor fish буюу Анагаагч “Шаргал үхэрдээ” загас нь Яст загасны дээд баг – Мөрөгийнхөн овогт багтдаг. "Ногоон хуудас" булангаараа энэ удаа Монгол улсын "нэн ховор" зүйл амьтнаар бүртгэгдсэн Шаргал үхэрдээ загасны талаар сонирхолтой баримт, мэдээллүүд хүргэж байна. 

Анх 1758 онд уг төрөл зүйлийн загас бүртгэгдсэн байдаг. Биеийн урт нь 60 см, жин нь 7 кг хүрдэг. Бахим бүдүүн, өндөр биетэй, зузаан арьстай, салст ихээр ялгаруулдаг, жижигхэн нягт хайрстай, бие нь маш гулгамтгай шинжтэй.  Бүх сэлүүрүүд боровтор бараан өнгөтэй, үзүүр нь дугуйвтар мохоо хэлбэртэй.

Түүнчлэн хоёр завжиндаа богино хос сахалтай, наалдамхай арьсныхаа тусламжтайгаар шаварлаг хөрсийг нүхэлж,  идэш тэжээлээ сорж гаргадаг байна.

Шаргал үхэрдээ нь хүчилтөрөгчөөр дутмаг усанд ч  дасан зохицох чадвартай.  Мөн жилийн турш нэг л газарт, ганц нэгээрээ идээшин амьдардаг онцлогтой.

Шаргал үхэрдээ загас 3-4 насандаа биеийн урт нь 20 см хүрч, бэлгэ боловсордог бөгөөд зуны эхэн сард усны температур +19-өөс + 24 хэм болоход сүрэглэн нийлж, үржилд орно. 

Энэ үед  нэг эм загас дунджаар 300.000-400.000 ширхэг түрсийг усны ургамалд хэсэгчилэн шахдаг байна.  Мөн түрс хөврөлийн хугацаа нь  маш хурдан тул  3-4 хоногийн дараа авгалдай болдог.

Энэ загас нь өвлийн улиралд ёроолдоо хүртэл бүрэн хөлдсөн нуур, голын шаварлаг хөрсөнд шигдэн унтаа байдалд орж өвөлждөг. Энэ үед арьснаас нь маш их салст ялгарч биеийг нь хамгаалах бөгөөд бодисын солилцоо нь удааширдаг.

Түүний биеийн өнгө нь амьдрах орчноосоо хамааран өөрчлөгддөг. Гол төлөв нуруу нь ногоовтор, биеийн хажуу тал нь алтлаг шаргал өнгөтэй, сэлүүрүүд нь саарал байдаг.  Харин намгархаг, усны ургамал ихтэй цөөрөмд амьдардаг нь  ихэвчлэн хар өнгөтэй болдог ажээ. Тиймдээ ч хилэн хар гэж нэрлэх нь бий.

Жижигхэн дэгээ хэлбэртэй нэг эгнээ залгиур араатай уг загас нь идэш тэжээлээ маш олон хэсэг жижиглэн, нухалж байгаад залгидаг. Гол төлөв ёроолын шавжийн авгалдай, зөөлөн биетэн, ургамлаар хооллодог. Мөн түүнийг хооллож байх үед нь усны гадарга дээр жижиг жижиг бөмбөлөг үүсдэг нь тун хачирхалтай. 

Биеэсээ анагаагч бодис ялгаруулдаг цорын ганц загас бол “ШАРГАЛ ҮХЭРДЭЭ” юм.  Өвчин туссан зарим загаснууд түүний ойролцоо очиж, биед нь хүрэлцэж, салстыг нь өөртөө түрхэснээр төд удалгүй эдгэрч байгаа нь эрдэмтдийн судалгааны явцад ажиглагдсан байдаг.

Монгол орны Булган голын сав газраар тархсан гэж тэмдэглэгдсэн уг загас нь  Монгол улсын “Улаан ном”-д “НЭН ХОВОР” зүйл амьтнаар бүртгэгдсэн билээ. Шаргал үхэрдээ загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг хориглосон байдаг. Хэрэв энэ үед хууль бусаар агнасан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хууль, эрүүгийн хуулийн 24.5- т зааснаар 40 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил  хорих ял эдлүүлнэ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр